MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Өнөөдөр "Талх Чихэр" ХК-д "Монголд үйлдвэрлэв" үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аялалын баг зочиллоо.
уншсан : 
огноо : 2015/01/24
169

"Талх Чихэр" ХК-ийн ээлжит зочид болох i Love Mongolia, "Яруу сэтгэгч" нэгдлээс санаачилсан "Монголд Үйлдвэрлэв" үндэсний үйлдвэрлэлээ дэмжих аяллын баг өнөөдөр компанийн үйлдвэрүүд, лаборатори, фитнесс төв, бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.

Энэхүү аялалын зорилго нь үндэсний үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэснээр үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжихэд чиглэдэг юм байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих танин мэдэхүйн аялалыг зохион байгуулж Монгол хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэмжих сэтгэлгээг хэрэглэгчидэд улам таниулж байгаа та бүхэнд баярлалаа.