MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАНИЛЦУУЛГА
уншсан : 
огноо : 2015/12/02
4203

Монгол түмнийхээ хөгжил дэвшил, хийж бүтээхийн их үйлсэд хичээн тасралтгүй 30 гаруй жил хүнсний салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа “Талх Чихэр” ХК-н хамт олон болон хэрэглэгч, хамтран ажилладаг байгууллага, харилцагч нартаа талархал илэрхийлж байна.
                        Манай хамт олон цаг үеэ даган дэлхийн техник технологийн дэвшлийг үйлдвэртээ бүрэн хэрэгжүүлэх зорилт тавин хүнсний аюулгүй байдлыг хангаж, чанарыг эрхэм болгосноор харилцагч, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж яваа гэдэгтээ итгэлтэй байдаг.
                         
Одоогоор 20 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг, 10 гаруй төрлийн зөөлөн чихэр, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга тус тус үйлдвэрлэж өдөр тутам Улаанбаатар хотын 3000 гаруй цэгт түгээлт хийдэг төдийгүй Төв аймаг, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Баянхонгор зэрэг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна. 

БИД:

2015.11.22 нд - Бид нийт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тогтмол өндөрт байлгах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 олон улсын стандартыг “Салбартаа анх удаа” нэвтрүүлсэн нь хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг улам баталгаажуулж байгаагийн нэг илрэл юм.

2016.04.27 нд – Бид Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимтай хамтран шалгаруулдаг Монгол улсын ТОП аж ахуйн нэгжийн шалгаруулалтын ТОП-50 аж ахуйн нэгж-ийн нэгээр шалгарсан. Шалгаруулалтыг Татвар төлөлт, Ажилчдын тоо, Борлуулалтын орлого, Борлуулалтын ашиг, Байгууллагын хөрөнгө гэсэн 5 гол үзүүлэлтээр шалгаруулдаг юм.

2016.05.13 нд – Бид Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгааг минь өндрөөр үнэлэн Монгол улсын Гааль Татварын Ерөнхий газраас 2015 оны “Шилдэг Татвар Төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулсан юм.

 

                        Ийнхүү үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн дээшлэн дэвжих ЭРҮҮЛ ХҮНС ТАНЫ СОНГОЛТ уриагаа бүрэн хэрэгжүүлж олон түмэндээ чанартай, баталгаат хүнсээр өглөө бүхэн бэлэг барин ажиллах болно.




Тэртээ 1984 оны 07-р сарын 05-ны өдөр  Талх Чихрийн комбинат нэртэйгээр ЗХУ-н техник, эдийн засгийн туслалцаатайгаар одоогийн Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын баруун талд барьж ашиглалтад оруулсан. Тус комбинат хоногт 90тн талх, жилд 5000тн төрөл бүрийн чихэр, 6550тн жигнэмэг, өрмөнцөр, бялуу, 800тн жимсний чанамал үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан.  2004 оноос 2013 оны хооронд Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Европын холбооны улсуудын орчин үеийн техник, технологиор 100% шинэчилсэн.
Одоо тус компани 4 үйлдвэр, 9 албад нэгжийн 700-д ажиллагсадтай, нийт ажиллагсадын 90% нь мэргэжлийн сургууль төгссөн, ИТА-ны 60% нь ОХУ-д их дээд сургууль төгссөн болон мэргэжил дээшлүүлсэн бусад инженер техникийн ажилчид өөрийн орны их дээд сургуулийг техникийн болон технологи, санхүү эдийн засгийн чиглэлээр төгссөн өндөр мэргэжлийн ажилчидтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 150 орчим ажлын байрыг шинээр нэмэгдүүлээд байна. 

“ТАЛХ ЧИХЭР” ХК нь 20 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг, 10 гаруй төрлийн зөөлөн чихэр, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга тус тус үйлдвэрлэж өдөр тутам Улаанбаатар хотын 3000 гаруй цэгт түгээлт хийдэг төдийгүй Төв аймаг, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна. 



Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврээр хүргэх асуудлыг компани хийдэг бөгөөд өөрийн автогражийн парк шинэчлэлийн ажлыг төлөвлөсөний дагуу 2003 онд хийж БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын хөргүүртэй болон хөргүүргүй жижиг оврын автомашин оруулж одоо том, жижиг 80 гаруй машин бүхий автопарк ажиллаж байна.
Тус компаний үйлдвэрлэж буй 83 бүтээгдэхүүнд Монгол улсын стандартын үзүүлэлт шаардлагыг тогтвортой хангаж байгааг Стандарчилал Хэмжил Зүйн Газраас баталгаажуулалт хийж тохирлын гэрчилгээ олгосон. Мөн үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрэх дамжлага тус бүрт тогтмол шинжилгээ хийх микробиологийн болон химийн итгэмжлэгдсэн лабораториуд ISO/IEC 17025:2005 олон улсын стандартад нийцсэнийг Стандарчилал Хэмжил Зүйн Газраас үнэлгээ хийж TL-77 тоот гэрчилгээ олгосон.
2015 онд Талх Чихэр ХК нийт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тогтмол өндөрт байлгах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 олон улсын стандартыг “Салбартаа анх удаа” нэвтрүүлсэн нь хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг улам баталгаажуулж байгаагийн нэг илрэл юм.

ТАЛХ ЧИХЭР ХК 2016 он