MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН НЭРЭМЖИТ БӨХИЙН БАРИЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
уншсан : 
огноо : 2015/01/12
300

  "Талх Чихэр" компани жил бүр аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдээ дэмжин тэдний дунд өрсөлдөөн бий болгох, цаашлаад улсын цолонд хүргэх зорилгоор бөхийн барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран уламжлал ёсоор 10 дахь жилдээ зохион байгуулж ирсэн билээ.

 Анх 2006 оноос хойш жил бүр оны хамгийн эхний бөгөөд сар шинийн барилдааны сорилго болон зохион байгуулагддаг аймаг цэргийн цолтнуудын барилдаанд 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий найм даван түрүүлж, Увс аймгийн Малчин сумын харьяат Увс нуур дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Гантулга үзүүрлэлээ.
 Шөвгийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Булганхангайн хүчтэн дэвжээний бөх аймгийн арслан Д.Амаржаргал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхай нар шалгарлаа.
  Мөн ҮДБЭЧуулгын бүжигчид "Салхит шувуун" бүжгийг сонирхууллаа.












Талх Чихэр компанийн нэрэмжит Атар хэвийн боовны баярт  зориулсан  аймаг цэргийн цолтой хүчит бөх 256 бөхийн барилдаанд хүч бяр тэнцүү аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөх барилддаг учраас ихээхэн сонирхолтой болж уран хурц барилдаан олон гардаг. Энэ жилийн барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Гончигтавхайд "Уран барилдаан"-ы тусгай шагналыг тус барилдаанд 2 удаа түрүүлсэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат бөх аймгийн хурц арслан А.Алтанхуяг гардуулав.



Бөхийн барилдааны бөхийн цацлагын боовны хишиг хүртэж "Талх Чихэр" ХК-ийн "Атар" хэвийн боов, "Мах Импекс" ХК-ийн "Нүүдэл бууз", "Милл Хаус" ХХК-ийн "Атар" гурилын шагналын азтан болсон үзэгчдээ баяр хүргэж, аз хийморь нь үргэлж өөдөө байхыг хүсэн ерөөе.






Сэтгэгдэл