MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"ТАЧИ" МӨСӨН ХОТХОНД ЗОЧЛООРОЙ
уншсан : 
огноо : 2014/12/09
176

Нийслэлийн хүүхэд багачууд тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн хүүхэд багачууд, залуучуудын гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв хөгжилтэй өнгөрөөдөг, орчны өнгө үзэмжийг чимсэн цөөн хэдэн газрын нэг болох "Талх Чихэр" ХК-ийн ТАЧИ мөсөн хотхон жил бүр сүндэрлэн баригддаг уламжлалтай.

ТАЧИ мөсөн хотхон энэ шинэ оны баярыг угтан үүд хаалгаа нээлээ. ТАЧИ мөсөн хотхоныг 150тн мөсөөр 22 хоногийн турш чадварлаг 17 уран барималч залуус нарийн ур хийцтэй, олон бүтээлүүдийг урлан, хийж бүтээсэн.

АНУ, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн олон оронд жил бүрийн зул сарын баяр болон томоохон арга хэмжээнүүдэд зориулан мөсөн хотхон бүтээдэг бөгөөд мөсөн урлөл нь урлагийн бүтээл болсон юм. Иймээс чадварлаг уран барималч залуусын бүтээсэн ТАЧИ мөсөн хотхоныг дэлхийн бусад улс орнуудад баригддаг мөсөн хотхоноос дутхааргүй урлан бүтээх зорилгоор ажилласан "Талх Чихэр" ХК-ийн хамт олны итгэл сэтгэл биелэлээ олж, хүүхэд залуусыг заавал очих газрын нэг болсон тул ТАЧИ мөсөн хотхонд зочлохыг уриалж байна.














Сэтгэгдэл