MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЦЭН ӨДӨР ТОХИОЛОО
уншсан : 
огноо : 2014/11/22
180

XVII жарны Ялгуусан хэмээх Модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 22 буюу 11-р сарын 13-ны өдөр Бурхан багшийн их дүйцэн өдөр тохиолоо. 

Энэ өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдсан номын их цэнгүүнд Үндэсний үйлдвэрлэгч "Талх Чихэр" ХК хүндэтгэл үзүүлж "Түмэн насан", "Атар" хэвийн боовоор идээ засаж, сүсэгтэн олонд идээний дээж тахилын боовоор бэлэг барилаа.

"Талх Чихэр "ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд уг номын цэнгүүнийг зохион байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэгч идэвхитэй оролцогч байгууллагуудын нэг юм.

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 насандаа бурхны хутгийг олж гэгээрсэн, мөнхүү 81 сүүдэртээ гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн энэхүү гурван их үйл тохиосон өдрийг Бурхан багшийн их дүйцэн өдөр хэмээн нэрлэдэг.

Номын цэнгүүний үеэр Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, хамба номун хан З.Санждорж энэхүү тайлбар лекцийг өөрийн биеэр удирдаж сүсэгтэн олонд бурхан багшийн тэнгэрийн орноос залран ирсэн тухай тайлбарлаж, буян даллага дуудаж, мандал өргөн Дашчийравын сан тавьсан юм. Мөн "Бурхан багшийн чого", "Ганжуур", "Данжуур" номыг "Монголын их хүрээ хийд"-ийн лам хуврагууд айлдлаа.

Дашрамд дурьдахад бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ачийг нь хариулаад Намрын адаг сарын 22-ны өдөр тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй. Тэр цагаас хойш энэ өдрийг бурханы шашинт орнуудад "Эхийн ачийг хариулсан их дүйцэн өдөр" хэмээн өргөн дэлгэр тэмдэглэж, эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.






Сэтгэгдэл