MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ЖИГНЭМЭГИЙН ШИНЭ ҮЙЛДВЭРЭЭ НЭЭЛЭЭ
уншсан : 
огноо : 2014/11/04
199

"Талх Чихэр" ХК-д инновацийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй Жигнэмэгийн шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолын арга хэмжээ өчигдөр Баянгол ресторанд боллоо. 

Европын холбооны Итали, ХБНГерман зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн жигнэмэг үйлдвэрлэх компьютерийн удирдлага бүхий урсгал шугам, гурилын иж бүрэн системийг "Талх Чихэр"ХК-ийн инженер техникийн ажилчид гадны мэргэжилтэнүүдтэй хамтран амжилттай суурилууллаа. 

Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор импортын бүтээгдэхүүнийг орлох амт чанар сайтай, стандартын шаардлага хангасан 22 төрлийн /шанзтай болон шанзгүй/ жигнэмэг, 8 төрлийн өрмөнцөр шинээр үйлдвэрлэн худалдаанд гаргаж эхэллээ. 






Сэтгэгдэл