MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
НИЙСЛЭЛЧҮҮДДЭЭ ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН БЯЛУУ БЭЛЭГЛЭЛЭЭ
уншсан : 
огноо : 2014/10/30
192

Нийслэлийн 375 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдсан ёслолын парадад "Шилдэг аж ахуйн нэгж", "Шилдэг татвар төлөгч байгууллага" болох "Талх Чихэр" ХК амжилттай оролцлоо. Уг парадад "Талх Чихэр" компанийн ажилтан албан хаагчдын төлөөлөл, "Мишээл" охин, "French Baguette" брэндийн 2 метр урт талхан урлал болон "Талх Чихэр" ХК-ийн захиалгаар ХБНГерман улсад үйлдвэрлэгдсэн МУКОВАЗ машин бүхий бүрэлдэхүүнтэйгээр оролцож нийслэлчүүддээ баярын мэнд хүргэлээ. МУКОВАЗ машин нь үйлдвэрийн гол түүхий эд болох гурилыг үйлдвэрээс нь шуудайгүйгээр вакум орчинд дамжуулан, тээвэрлэдэг бөгөөд  15 метр урттай, 15тн багтаамжтай Монголд анхдагч тээврийн хэрэгсэл юм.

Мөн Нийслэлийн 375 жилийн Төрсөн өдрийн баярт зориулан 10метр урт, 130 кг бялууг "Талх Чихэр" ХК-ийн хамт олон үйлдвэрлэн нийслэлчүүддээ бэлэг барилаа. 

 

Энэ өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдсан "Их хотын хямдрал"-ын үеэр худалдаанд гараад удаагүй байгаа "French baguette" брэндийн талх болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний амталгаат худалдааг зохион байгуулж, Нийслэлийн 375 жилийн ойн төрсөн өдөрт зориулан тусгайлан үйлдвэрлэсэн 10 метр бялууг тэнд хүрэлцэн ирсэн иргэд болон хүүхэд багачууддаа амтлууллаа.

 

Одоогоос 375 жилийн өмнө буюу 1639 онд Халхын анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар Ширээ цагаан нуурт Шар бүсийн Өргөөгөө цогцлоон барьсныг Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт он цагийн эхлэл хэмээн үзэж өнөөг хүртэл өргөн тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Нийслэлийн 375 жилийн нээлтийн үйл ажиллагааны ёслолын парад эзэн Чингис хааны талбайд сүрт жагсаалаар эхэлсэн. Ёслолын парадад дүүргүүд, цэргийн хүрээнийхэн, албан газар, их дээд сургууль, иргэдийн төлөөлөл оролцож олон хөгжөөнт, сүрт үзүүлбэрийг үзүүлж төрсөн өдрөө хамтдаа тэмдэглэлээ. 






Сэтгэгдэл