MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"FRENCH BAGUETTE" BRAND OPENING CEREMONY
уншсан : 
огноо : 2014/10/19
185

Монголд анхдагч "FRENCH BAGUETTE" брэндийн албан ёсны нээлтийн BRAND OPENING CEREMONY арга хэмжээ 2014 оны 10 дугаар сарын 13-нд "Баянгол" ресторанд зохион байгуулагдлаа.



Тус компаний хэрэгжүүлж буй инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2014 онд Франц улсын "Bongard", Испани улсын "Ciberpan", БНЧех улсын "Topos" компаниудтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу багет талх үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, технологийг "Талх Чихэр" ХК-ийн инженер, техникийн ажилчид гадны мэргэжилтнүүдтэй хамтран талхны үйлдвэртээ суурилуулсан билээ. Ингэснээр Монголд анх удаа жинхэнэ Франц арга барил, технологийн дагуу үйлдвэрлэгдсэн "FRENCH BAGUETTE" талхыг хэрэглэгчид өдөр тутам хэрэглэх боломжтой болж байна.

Бид бүхнийг хүндэтгэн нээлтийн ёслолд цаг заваа гарган хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноёд, хадагтай, хүндэт зочиддоо талархал илэрхийлье.