MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"ТАЛХ ЧИХЭР" ХК АЖИЛЧИДДАА ЗОРИУЛСАН ФИТНЕСС ТӨВТЭЙ БОЛЛОО
уншсан : 
огноо : 2014/07/18
190

Үндэсний шилдэг үйлдвэр “Талх Чихэр” ХК ажилчдынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжил мөн түүнчлэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгч “Тачи” явган аялал, сагс, воллейболын тэмцээнүүдийг тогтмол явуулж багагүй ажлуудыг өрнүүлдэг. Харин энэ удаад манай спортлог хамт олон энэ сарын 18-ны өдөр буюу өнөөдөр шинэхэн фитнесс төвтөй болж цаг зав, мөнгө гарздалгүйгээр хөдөлгөөнөөр эрүүлжиж, эрч хүчээр дүүрэн ажиллаж амьдрах бүрэн боломжтой боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд “Талх Чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал М. Базар-Ууган, СХД-ийн Засаг Даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н. Ганаа, СХД-ийн иргэдийн хурлын ажлын албаны дарга н.Бат-Өлзий нар тус фитнесс төвийн нээлтийн туузыг хайчилж үйл ажиллагааг нь эхлүүллээ.


Энэхүү фитнесс төвд нэг зэрэг 50 – 60 хүн хичээллэх боломжтой бөгөөд гүйлтийн зам, суурин цана, суурин дугуй, мөн хичээллэх явцад бэртэл авахгүй байх бүрэн боломжийг хангасан Солонгос улсын өндөр чанар, үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжөөр 100 хувь тоноглогдсон юм.
Фитнесс төвийг нээхэд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд орчин үеийн фитнесс төвд байвал зохих амралтын танхим, саун, аэробекийн заал, душ, гэх мэт зүйлүүд бүгд багтсан байна.






Сэтгэгдэл