MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАЧИ ӨДӨРЛӨГ
уншсан : 
огноо : 2014/06/01
210

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохилдуулан “Талх чихэр” хувьцаат компанийн хамт олон Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүрэлцэн ирсэн  хүүхэд багачуудад зориулсан ТАЧИ өдөрлөгийг зохион байгуулж байна.

Уг өдөрлөгийн хүрээнд компанийн ажилтан албан хаагчдын хүүхэд багачуудад баярын бэлэг, сонгодог бялуугаар бэлэг барьж үлгэрийн баатруудтай хамтдаа зургаа татуулж, хөгжөөнт уралдаан тэмцээнд оролцож тэдний баярын нэг өдрийг хамтдаа тэмдэглэлээ.

ТАЧИ асарт бидний идэх дуртай амтат бялуу, талх, нарийн боовоор хүүхэд багачууддаа зориулж сонирхолтой, хөгжилтэй урлан хийж тавьсанаас гадна амтат бялуу, удахгүй худалдаанд гарах франц багет талх, чаналгын бүтээгдэхүүн, жигнэмэгийн дээжийг бэлэглэлээ.

Хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхнийг Үндэсний соёл амралтын хүрээлэнд 06-р сарын 04-ны өдрийг хүртэл байрлах ТАЧИ асарт зочлохыг урьж байна.
























Сэтгэгдэл