MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН "ТҮМЭН НАСАН" ХЭВИЙН БООВ ГРАН ПРИ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
уншсан : 
огноо : 2014/01/28
223

Хөдөлмөрийн яам, ҮХААЯ-тай хамтран Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдаа найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хөнгөн үйлдвэрийн салбарын ноос, ноолуур, арьс ширний, оёдлын, модны, хэвлэл сав баглаа боодлын, гоо сайхны, гоёл чимэглэлийн, хүнсний  болон өрхийн жижиг, дунд үйлдвэрлэгчид, хоршоод гээд нийт 500 орчим аж ахуйн нэгж , хувь хүн оролцсон.

Уг үзэсгэлэн худалдааны Гран При шагналыг өнөөдөр Үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн “Түмэн насан” хэвийн боов хүртсэн байна.  

Төр амгалан оршихын билэгдэл “Түмэн насан” хэвийн боов нь баялаг жортой, энгийн хэвийн боовноос том хэмжээтэй төрийн ёслол хүндэтгэлийн болон Монгол түмний сар шинийн тавгийн идээг засдаг бөгөөд тусгай жор, технологи, хэвээр хийгдэж ирсэн. Түмэн насан хээ нь аз жаргал мөнхөд хязгааргүй үргэлжлэхийг билэгддэг.

Энэ үеэр “Талх Чихэр” компанийн дэд захирал, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан    Л.Янжинтай цөөн хором ярилцлаа.

-Түмэн насан брэндийн онцлогийг танилцуулна уу?

-Манай компани 30 дахь жилдээ үйлдвэрлэлээ явуулж байна. Харин сүүлийн хоёр жил дараалан уламжлалт арга барилаа орчин үеийн тоног төхөөрөмжтэй хослуулан баялаг жор, орц найрлагатай Төр амгалан байхын билэгдэл Түмэн насан брэндийг зах зээлд нэвтрүүлсэн. Энэхүү бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн таашаалд нийцэн шилдэг бүтээгдэхүүн болсонд таатай байна. Орц найрлагын хувьд цэвэр шар тосонд багсарч зуураад далдуу модны тосонд чанадаг. Өөрөөр хэлбэл үндэсний уламжлалт арга технологийг алдалгүй орчин үеийн тоног төхөөрөмжөөр улсын болон байгууллагын стандарт, жор, технологийн зааврын дагуу эрүүл ахуй, аюулгүй орчинд үйлдвэрлэдэг.

-Энэ жил Түмэн насан хэвийн боов хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүн байлаа?

-Хэдийгээр худалдаанд гараад гурав дахь сар шинийн баяртайгаа золгож байгаа ч хэрэглэгдийн таашаалд нийцэж, сонголт нь болж чадсан байна. Өнгөрсөн жилүүдэд хэрэглэсэн сонгосон хүмүүс өнөө жил ахин манай Түмэн насан хэвийн боовоор тавгаа зассан учраас харьцангуй эрэлт ихтэй байлаа. Цаашид манай хамт олон хичээн ажиллах болно.






Сэтгэгдэл