MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙРУУДЫГ ЭЗЭЛЛЭЭ
уншсан : 
огноо : 2013/11/15
156

Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Шинжлэх ухааны доктор, профессор Лувсансүрэнгийн нэрэмжит мэргэжил сурталчилах “ДЭВЖЭЭ” тэмцээн 2013.11.14-ний өдөр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Уг тэмцээнд  Талх Чихэр компаниас оролцсон 2 баг уг тэмцээний нэг, хоёр дугаар байрт шалгарлаа. Нэгдүгээр байрт шалгарсан Ч.Энхтуяа даргатай Талхны Үйлдвэрийн хамт олон болон тэмцээний хоёр дугаар байрт шалгарсан Д.Гантөмөр даргатай Бялуу Нарийн Боовны Үйлдвэрийн хамт олонд баяр хүргэжээ.

Энэхүү тэмцээнийг ШУТИС-ийн Биотехнологийн сургуулиас санаачлан Хүнснйи Үйлдвэрийн менежмент чиглэлээр суралцагч, оюутнуудад мэргэжлийн онцлогийг таниулах, хичээлийн онолын мэдлэгийг бататгах, практикт хэрэгжүүлэх арга замыг эзэмшүүлэх, хамт олны төлөвшил болон бүтээлч идэвхийг өрнүүлэх зорилгоор зохион байгуулдаг юм.






Сэтгэгдэл