MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
“АТАР” ТАЛХ “АРД ТҮМНИЙ ХҮНС” ӨРГӨМЖЛӨЛ АВЛАА
уншсан : 
огноо : 2013/09/27
167

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд -2013” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 5-24-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг үзэсгэлэнд нийт 127 аж ахуйн нэгжийн 853 нэр төрлийн бүтээгдэхүүн оролцсоноос та бидний хэрэглэж заншсан “Талх Чихэр” компанийн АТАР талх Монголын Хүнсчдийн холбооны “АРД ТҮМНИЙ ХҮНС 2014” батламж авлаа.

 

“Атар” талхыг тасралтгүй 29 дэх жилдээ үйлдвэрлэж байгаа бөгөөд 2004 оноос эхлэн Чех улсын “Дворак” фирмийн бүрэн автомат шугамаар уламжлалт технологио хадгалан үйлдвэрлэж эхэлсэн байна. Харин өнөө жилээс эхлэн “Атар” талхаа “дээлтэй” болгож бүрэн автоматаар буюу хүний гар оролцохгүй савладаг болсон нь ийнхүү хэрэглэгчдийн таашаалд нийцэн, Монгол хүнсчдийн холбооны “Ард түмний хүнс” хэмээх өргөмжлөлийн эзэн болжээ.

Сонирхуулахад, уг талхны үйлдвэрлэл нь түүхий эд материалыг хүлээн авахаас эхлэн пийшингээр бэлэн бүтээгдэхүүн болон гартал бүх дамжлага дээр эрүүл ахуй, чанар, стандарт, аюулгүй ажиллагааны нөхцлийг дээд зэргээр хангасан байдаг. Үйлдвэрлэлийн процесс, орчин, тоног төхөөрөмж нь байгаль орчинд халгүй, түүхий эд нь бүгд байгалийн гаралтай учир “Атар” талх нь экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

 “Атар” талхыг үйлдвэрлэх явцад нийтдээ 5,5-6 цаг зарцуулдаг. Зуурмагийг исгэх явцад хими, физик, коллоид, микробиологийн зэрэг олон төрлийн исэлтүүд, түүний дотор спиртийн исэлт явагдаж сүүний хүчил ялгаран талх гойд сайхан амт үнэртэй, сийрэгжилт сайтай, шинэлэг байдлаа удаан хадгалдаг, идэнгэтэй болдог. Ийм учраас 29 жилийн туршид үндсэн технологио алдаагүй, амт чанараа хадгалан хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж эрэлт хэрэгцээ нь байнга нэмэгддэг, 2000 онд  “Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн”, 2004 онд Leader brand өргөмжлөл хүртэж байжээ.






Сэтгэгдэл