MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
АТАР ТАЛХ ДОНОР ТАЛХ БОЛЛОО
уншсан : 
огноо : 2013/06/18
171

Цус сэлбэлт, судлалын үндэсний төв, Үндэсний шилдэг үйлдвэр “Талх Чихэр” ХК хамтран “Амьдрал бэлэглэе аян”-ыг 2013.05.28–наас эхлэн 3 сарын хугацаанд явуулахаар боллоо.

Монгол Улсын Донорын тухай хуулийн 14-р зүйлийн 3 заалт, Монгол Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, Донор иргэдийн тоог нэмэгдүүлэх, олон нийтийг цусаа хандивлах үйлсэд идэвхитэй оролцуулах, цусаа бэлэглэсэн донорууд, хамт олныг алдаршуулахад энэхүү аяны зорилго оршиж байна.

Энэхүү аянд Монгол улсын иргэн бүр оролцох боломжтой. Хэрвээ та өөрийн биеэр цусаа хандивлаж чадахгүй бол манай Талх Чихэр компанийн  ард түмний хүнс Атар брэндийг сонгоход л хангалттай.

Учир нь таны худалдан авсан Атар талх бүрийн 10₮ амьдрал бэлэглэе аянд зарцуулагдаж байна.  

  • Донорын эгнээг тэлэх
  • Доноруудыг урамшуулах
  • Доноруудыг алдаршуулах
  • Хүн амыг эрүүлжүүлэх үйлсэд зарцуулагдаж байна. 

Монголчуудын хамгийн их хэрэглэдэг талх бол Атар. Тиймээс Монголын бүх хүн энэхүү сайн үйлсэд нэгдэх боломжтой. Түүнчлэн Атар талхны давсны агууламжийг бууруулсан, экологийн цэвэр бүтээгдэхүүн тул Атар талх өөрөө донор талх  юм.






Сэтгэгдэл