MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
АМЬСГАЛДАГ УУТТАЙ “АТАР” ТАЛХТАЙ ТАНИЛЦЛАА
уншсан : 
огноо : 2013/03/24
228

Амьсгалдаг ууттай “Атар” талхтай танилцлаа

-“Талх чихэр” ХК 2500 орчим харилцагчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв-

Анх 1984 онд байгуулагдсан “Талх Чихэр” ХК өдгөө 700 гаруй ажиллагсадтай  болсон бөгөөд нийслэлчүүдийн өдөр тутмын хүнсний хэрэгцээ болсон “Атар”, “Мишээл”, “Ургац”, “ТАЧИ”, “Органик” зэрэг 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэн тасралтгүй 29 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус компанийн хувьд жил бүрийн энэ л өдрүүдэд Улаанбаатар хотын есөн дүүргийн 2500 орчим дэлгүүр, худалдааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзалт зохион байгуулдаг. Хүн амын өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийг борлуулдаг эдгээр хүмүүс хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг үйлдвэрт дамжуулж, мөн үйлдвэрийн явуулж буй үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэж байдаг холбогч гүүр юм. Иймд харилцагчдын санал хүсэлт “Талх чихэр”-ийнхэнд үнэтэй зөвлөж байдаг аж.

Өнөө жилийн хувьд уулзалт хүлээн авалтын гол сэдэв нь 29 жил тасралтгүй үйлдвэрлэж байгаа Ард түмний брэнд өргөмжлөлт “Атар” талхны тухай байлаа. Энэ сарын 1-ний өдрөөс шинээр мөрдөж эхэлсэн “Хүнсний аюулгүй байдлын тухай” болон “Хүнсний тухай” хуулинд сав, баглаа боодолгүй бүтээгдэхүүн худалдахыг хориглосон. Тиймээс амьсгалдаг ууттай болж, бүрэн автоматаар савлан хүний гар оролцохгүйгээр хэрэглэгчдэд хүрэхийн зэрэгцээ Монголд анх удаа амсрын боолт дээр огноогоо тавьж эхэлсэн нь хэрэглэгчдэд ихээхэн таалагджээ. Ингээд уулзалтад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн санал хүсэлтийг сонирхлоо.

БГД-ийн 7-р хорооны “Өрнөх 25” дэлгүүрийн эзэн н.Сумъяабазар: Манай үйлчлүүлэгчид зөвхөн “Талх чихэр”-ийн бүтээгдэхүүн нэхдэг  

2000 оноос хойш хамтран ажиллаж байна. Өнөөдөр анх удаа “Талх Чихэр” ХК-тай танилцахаар үйлдвэр дээр нь ирээд азтан болж 100,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичиг хожсондоо маш их баяртай байна. Он цагийн шалгуураар бүтээгдэхүүнүүд нь өдрөөс өдөрт шинэлэг болж байгаа. Манай хэрэглэгчид зөвхөн “Талх чихэр”-ийн бүтээгдэхүүнийг биднээс нэхдэг. Сав баглаа боодол, амт чанар тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж өсөн дэвжиж байгааг харилцагчийн зүгээс хэлэхэд таатай байна. “Талх Чихэр”-ийн хамт олонд ажлын амжилт хүсье.

БГД-н 17-р хорооны “Оч” дэлгүүрийн худалдагч н.Сумъяа: Өмнө нь “Атар” талх гаднаасаа бохирдох, үртэс их гарах асуудал байсан

Тогтмол, өглөө бүр хүргэж өгдгөөрөө онцлогтой. Шинэчлэл хийж гоё, гоё бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байдагт худалдан авагчид таатай хүлээж авдаг. Манай дэлгүүр өдөрт 200 орчим талх худалдан авдаг. “Шилдэг харилцагч” болсондоо баяртай байна. Баяжуулсан ТАЧИ талхыг хүмүүс авах сонирхолтой байдаг. Мөн Атар талхыг савласан нь аятайхан болсон. Өмнө нь гаднаасаа бохирдох, үртэс их гарах асуудал байсан. Түгээлтийн тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтаас шалтгаалж манайд пүрэв гаригт ирдэггүй. Бид өмнөх өдөр нь талхаа их хэмжээгээр нөөцөлж, 2 өдрийн бүтээгдэхүүн авахаар өдөр бүр шинээрээ хүрч чадахгүй байх асуудал үүсдэг. Өнөөдөр нийт харилцагчдаа хүлээж аваад бидний санал хүсэлтийг сонсож, үйлдвэртэй танилцуулж байгаад баярлалаа гэж хэлье.


 

СБД-ийн 3-р хорооны “Сарнай” дэлгүүрийн эзэн н.Батбаяр: Энэ үйлдвэрийг нүдээр үзээд бахархамаар сэтгэгдэл төрж байна

Манайх “Талх Чихэр” компанитай 10-д жил хамтран ажиллаж байна. Өдөр бүр 30 гаруй талх худалдан авч борлуулдаг. Их сайхан цэвэрхэн үйлдвэр байна. Анх удаа үзэж байна. Өмнө нь их гоё үйлдвэр байдаг гэж сонсож л байсан. Гэхдээ яг өөрийн нүдээр үзээд бахархамаар сэтгэгдэл төрж байна.

 

ХУД-н 8-р хорооны “Хөгнө Хан”  дэлгүүрийн эзэн н.Амартогтох: Атар талх ууттай болсон нь их цэвэрхэн, худалдаалахад амар болсон.

Анх дэлгүүр нээгээд “Талх Чихэр” компанийн талх авч эхэлсэн. Одоо хүртэл хамтран ажиллаж байна. Атар талх ууттай болсон нь их цэвэрхэн, худалдаалахад амар болсон. Өнөөдөр үйлдвэртэй танилцахаар ирээд “Шилдэг харилцагч” боллоо. Мөн азтай байж 50,000 төгрөгийн бүтээгдэхүүн авах эрхийн бичиг хожлоо маш их байртай байна. Би өнгөрсөн жил ирж “Талх Чихэр”-ийн  үйлдвэртэй танилцаж байсан. Биднийг тогтмол хүлээн авч санал солилцон хамтран ажилладагт баяртай байдаг.

БГД 15-р хороо Шинэ дэлгүүрийн эзэн н.Энхтуяа: Монголд ийм үйлдвэр байдаг гэж үнэхээр төсөөлөөгүй

Дандаа л “Талх Чихэр” компанийн талх авч худалдаалдаг. Өдөр бүр борлуулагч талх аваачиж өгдөг. Би энэ үйлдвэрийг ийм гоёоор төсөөлж байгаагүй. Би БНСУ-д 5 жил амьдарч байгаад ирсэн. Монголд ийм үйлдвэр байдаг гэж үнэхээр төсөөлөөгүй. Өөрийнхөө нүдээр харснаар би энэ хамт олонтой улам хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй юм байна гэсэн бодол төрлөө. Монгол Улсаа хөгжүүлье гэсэн сэтгэл надад байдаг. “Талх Чихэр”-ийн хамт олон ийм гоё үйлдвэрийг бий болгож чадсан байна, Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө хичээж хамтран ажиллана гэж хэлмээр байна.

 

СХД 16-р хороо “Хүнс 2” дэлгүүрийн эзэн Б.Оюунсүрэн: “Атар” талхыг савласан нь худалдахад илүү амар болсон. Мөн хэрэглэгчид маш дуртай байгаа

Өнөөдөр их баяртай байна. Азтай харилцагч болж бүтээгдэхүүний тавиур хожлоо, “Талх Чихэр”-т баярлалаа. Ер нь “Талх Чихэр”-ийн талх, нарийн бусад үйлдвэрүүдээс илүү хурдан зарагддаг. “Органик” болон “ТАЧИ” боовнуудыг байнга авч худалдаалдаг. Манай үйлчлүүлэгчид хэрэглээд сурсан. Гол нь  талх, нарийн боовоо өглөө бүр шинээр нь авч чаддаг. “Атар” талхыг савласан нь худалдахад илүү амар болсон. Мөн хэрэглэгчид маш дуртай байгаа. Бид өмнө нь өөрсдөө уутанд хийж зарах тохиолдол гардаг байсан. Жилийн өмнө үйлдвэртэй танилцаж байсан одоо бол савлах явцдаа он сараа автоматаар тавьдаг тоног төхөөрөмж шинээр суурилуулжээ. Мөн үйлдвэрийн шал маш гоё болсон харагдаж байна. 

СБД 10-р хороо 33-р дэлгүүрийн эзэн Э.Ариунцэцэг: “Талх чихэр”-ийн “Атар” талхны сав баглаа боодол л стандартад нийцэж байгаа

Би энэ компанитай байнга хамтран ажилладаг. Бараг 10 жил болж байна. Өнөөдөр “Шилдэг харилцагч”-аар шалгарсан явдалд сэтгэл өндөр байна. Хоёр жилийн өмнө үйлдвэртэй танилцаж байсан, өнөөдөр үзэхэд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг их хийж, бүр гоё болсон харагдаж байна. Бүтээгдэхүүний сав баглаа боодол, амт чанар байнга шинэчлэгддэг. Ижил төрлийн үйлдвэрүүдээс “Талх чихэр” чанар, стандартаар ялгардаг. Ер нь “Атар” талхны сав баглаа боодол л стандартад нийцэж байгаа. Орчин цагийн хэрэглэгчид үнэ харахаас илүү үйлдвэрлэсэн он, сар, өдөр, орц найрлага зэргийг л чухалчилдаг болсон. Тэгэхээр соёлтой, хэрэглээний өндөр боловсролтой үйлчлүүлэгдийн маань хүсэлд зөвхөн “Талх чихэр”-ийн бүтээгдэхүүн нийцдэг.






Сэтгэгдэл