MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ЖИГНЭМЭГ & ВАФЛИ
уншсан : 
огноо : 2013/03/19
295

Арвайн жигнэмэг 

Орц: Арвайн гурил, Буудайн БГ-115, чихрийн нунтаг, дал модны тос, сүү, давс, хүнсний сода, нимбэгний хүчил, инвертийн уусмал

Онцлог: Арвай нь уураг, төрөл бүрийн эрдэс бодис, амин дэмээр баялаг, хүнсний эслэгийн агууламж өндөртэй, илчлэг багатай тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй, илүүдэл жинтэй хүмүүсийн хэрэглээнд зориулагдсан, эмчилгээ, сувилалын шинж чанартай. Жин: 250 гр


Бүхэл үртэй жигнэмэг

Орц: Бүхэл үрийн  гурил, Буудайн /2-р гурил, эрдэнэ шишийн гурил, элсэн чихрийн нунтаг, дал модны тос, сүү, давс, хүнсний сод, нимбэгний хүчил, инвертийн уусмал

Онцлог: Энэхүү бүтээгдэхүүний жорд орсон буудайн /2 гурил нь төрөл бүрийн эрдэс бодис, хүнсний эслэгийн агууламж өндөртэй, илчлэг багатай, мөн бүхэл үрийн гурил нь кальци, төмөр болон саленийн эх үүсвэр бөгөөд цөсний сувгийг цэвэрлэх, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, холестриныг бууруулах, хавдар, чихрийн шижин өвчний идэвхижилтийг бууруулах  зэрэг эмчилгээ сувиллын шинж чанартай бүтээгдэхүүн юм.

Жин:250гр


К.Панда жигнэмэг

Орц: Буудайн гурил БГ-0,55, цөцгийн тос, элсэн чихрийн нунтаг, өндөг, сүү, хүнсний сод,  давс, нимбэгний хүчил, инвертийн уусмал

Онцлог: Шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн, Баялаг жортой, амтлаг, тэжээллэг мөн хадгалалтын явцад шинэлэг байдлаа удаан хадгалдаг тул аян замын хүнс болгоход ба хүүхдүүд амтархан идэх дуртай. Жин:60


Цөцгийт жигнэмэг

Орц: Буудайн дээд гурил, цөцгийн тос, элсэн чихрийн нунтаг, өндөг, сүү, хүнсний сод,  давс, нимбэгний хүчил, инвертийн уусмал
Онцлог: Үнээний цэвэр сүүгээр баялаг,  чихрийн агууламж бага, сэвсгэр зөөлөн амтлаг тул хүүхэд, хөгшид болон хөхүүл эхчүүд хэрэглэвэл тохиромжтой. Жин:110

Чоко висквит жигнэмэг 

Орц: Буудайн гурил БГ-0.75, эрдэнэ шишийн гурил, далдуу тос, чихрийн нунтаг, кокос, төмсний гурил, өндөг, сүү, хүнсний сод,  давс, нимбэгний хүчил, инвертийн уусмал, ванилин

Онцлог: Шоколадаар бүрсэн, сэвсгэр зөөлөн, шингэц сайтай, шоколад, кокосны хавчуургатай, амтлаг тул хөхүүл эхчүүд болон бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Жин:110:60

Мишээл кг-н жигнэмэг 

Орц: Буудайн гурил БГ-0,75, эрдэнэ шишийн гурил, далдуу тос, чихрийн нунтаг,сүү, хүнсний сод, нимбэгний хүчил, инвэртийн уусмал

Онцлог: Бүтээгдэхүүний жорд орсон эрдэнэ шишийн гурил нь эрдэс бодис уургаар баялаг, Шингэц сайтай, өег зөөлөн, тос чихрийн агууламж бага сэвсгэр зөөлөн амтлаг тул хөхүүл эхчүүд, хөгшид  болон элэг цөсний өвчтэй хүмүүс өдөр тутам хэрэглэхэд  тохиромжтой. Жин: 1кг

Янзага жигнэмэг

Орц: Буудайн гурил БГ-0.75, Далдуу тос, элсэн чихрийн нунтаг, сүү, хүнсний сод, нимбэгний хүчил, инвертийн уусмал

Онцлог: Энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болж амт чанар нь таашаагдсан, чихэр тосны агууламж багатай, тэжээллэг тул хүүхэд, хөгшид хөхүүл эхчүүд хэрэглэхэд тохиромжтой. Жин:90гр

Тэргүүн өрмөнцөр 

Орц: Буудайн гурил БГ-055, хуурай сүү, шоколад, какао, давс, хүнсний сод, фосфатид

Онцлог: Шинэ дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн, Шоколадаар бүрсэн, дөрвөн үе давхаргаас бүрдсэн, банкаак санагдуулам, сэвсгэр зөөлөн, тансаг өрмөнцөр, амтлаг бүтээгдэхүүний ангилалд орно. Жин:110гр

Янзага өрмөнцөр

Орц: Буудайн гурил БГ-055, хуурай сүү, шоколад, какао, давс, хүнсний сод, фосфатид

Онцлог: Илчлэг өндөртэй, гурван үе давхаргаас бүрдсэн, дотроо сүүний кремтэй,Шоколадтай, сүүтэй хоёр төрөл, Хүүхдүүд амтархан идэх дуртай. Жин:90гр






Сэтгэгдэл