MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАЧИ ХОТХОНД ТАВТАЙ МОРИЛ
уншсан : 
огноо : 2013/02/06
266

Талх Чихэр компаний хамт олон Алдрай бяцхан үрсээ баярлуулахыг хүссэн эцэг эхчүүд болон залуучууддаа зориулан 2013 оныг угтан хамгийн сэтгэл булаам өвлийн өвгөн, сүйх тэрэг, долоон одой гэх мэт үлгэрийн баатруудтай Та Чи хотхон”-ыг байгуулсан. Энэ нь ч олон хүүхдийг баярлуулсан сайхан ажил болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл  өнөөдөр Талх Чихэр компанийн хамт олон 17-р жарны Усан могой жилийн сар шинэд зориулан “ТаЧи хотхон”-ы өнгө аясыг өөрчлөн шинэчилж, хүүхэд залуучууд болон нийт хэрэглэгчиддээ зориулсан Сар шинийн мэндчилгээгээ ийнхүү өргөн барьж байна.

“Та Чи хотхон”-д монгол түмэндээ зориулан ерөөл айлдаж буй Та Чи өвгөн, өхөөрдөм хөөрхөн  хурга, ишиг зэрэг нялх төлөө дагуулсан таван хошуу мал , хот айл зэрэг монгол ахуйг дүрсэлсэн баримлууд багтжээ.

Талх Чихэр компанийн хамт олон өв уламжлалаа дээдлэн, Цагаан сарын ёс заншилыг залуу үед сурталчилан таниулах зорилгоор шинэчилсэн “ТаЧи хотхон” –ны нээлтийг хийж, Үндэсний хувцасаараа гоёцгооё өдөрлөг зохион байгуулж  хамгийн сайхан хувцасласан гэр бүлд сар шинийн тавгийн идээг бэлэглэсэн. Мөн эрт дээр үед сар шинээр ул боов бэлэглэдэг уламжлалыг сэргээн хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад Атар хэвийн боовоор бэлэг барилаа.

Мөн “Монгол хүндэтгэлийн өргөө” гэрийг ТаЧи хотхоны хажууд, Голомт хотхоны замын эсрэг талд, Бөхийн өргөөний хойд талбайд, Драгон төвийн урд талбайд тус тус  барин Атар хэвийн боов, Атар иж бүрдэл, Түмэн насан хэвийн боовыг хямдралтай, амталгаатай, урамшуулалтайгаар худалдаалж, хэрэглэгчдэд дөт үйлчилгээг бий болгож байна. Дашрамд дурьдахад Та сар шинийн хэвийн боовоо Талх Чихэр компанийн 98555436, 98111955 дугаарын утсаар захиалах боломжтой.

“Та Чи хотхон”-ны хаяг: СХД, 29-р хороо , Талх Чихэр компанийн урд байрлаж байна.






Сэтгэгдэл