MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
“ТАЛХ ЧИХЭР” КОМПАНИЙН ДОТООД ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИ “СОРИЛТЫН ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” ISО/IЕС 17025:2005 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ИТГЭМЖЛЭЛ АВЛАА
уншсан : 
огноо : 2013/02/04
272

Тус компанийн микробиологийн болон химийн үндсэн хоёр лабораторид мэргэшсэн инженерүүд, ариутгалын баг ажиллаж, үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн бэлэн бүтээгдэхүүн болох дамжлага тус бүрд  тогтмол шинжилдэг бөгөөд хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд хүргэж байна.

 

Компанийн төв лаборатори нь үйлдвэрлэн гаргаж буй бэлэн бүтээгдэхүүн, тэдгээрт ордог түүхий эд материалын чанар, эрүүл ахуйн хяналтыг хэрэгжүүлдэг бол Химийн лабораторид 10 гаруй нэрийн талх, 30 гаруй нэрийн нарийн боов, бялуу, 10 гаруй нэрийн жигнэмэг, өрмөнцөр, 6 нэрийн чихрэн бүтээгдэхүүнд тус бүр 4-6 үзүүлэлтээр, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгддэг  40 гаруй нэр төрлийн түүхий эд материалд  3-7 үзүүлэлтээр сорилт шинжилгээ хийж чанарын хяналт тавьж байна. 

Мөн Микробиологийн лабораторид талх, чихэр, гурилан бүтээгдэхүүний түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн болон  тоног төхөөрөмж, ажилчдын гар хувцаснаас авсан арчдасны  дээжинд тус бүр 3-5 үзүүлэлтээр микробиологийн сорилт шинжилгээ явуулж, Талх, Бялуу нарийн боовны үйлдвэрүүдийн доторхи лабораториудад бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад технологийн горимын мөрдөлт, хагас бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналт тавьж ажилладаг.       

Стандартчилал, Хэмжил Зүйн Газрын Итгэмжлэлийн хэлтсийн дэргэдэх Хүнс, хүрээлэн буй орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хорооноос “Сорилтын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” ISО/IЕС 17025:2005 олон улсын стандартад   нийцүүлэн  итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ авлаа.  Ингэснээр “Талх Чихэр” компанийн үйлдвэрлэдэг Атар, Мишээл, Ургац, ТАЧИ болон Органик брэндийн талх, нарийн боовнууд дотоодын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр хянагдаж хэрэглэгчдэд хүрч байна.






Сэтгэгдэл