MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАЛХ ЧИХЭР КОМПАНИ САР ШИНЭД ЗОРИУЛСАН ХЭВИЙН БООВНЫ ҮЙЛДВЭРЛЭЛТЭЭ ЭХЭЛЛЭЭ
уншсан : 
огноо : 2013/01/09
239

Үндэсний шилдэг үйлдвэр Талх Чихэр компани өнөөдрийн билэгт сайн өдрийг тохиолдуулан Усан Могой жилийн сар шинийн хэвийн боовны үйлдвэрлэлтээ эхэллээ. Тус компани анх байгуулагдсан цагаасаа эхлэн хэвийн боов үйлдвэрлэж ирсэн бөгөөд монгол шар тосонд багсарч, уламжлалт арга технологийн дагуу, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан,баяжуулсан жороор Түмэн насан, Атар хэвийн боов, Атар иж бүрдлээ үйлдвэрлэн, захиалга авч эхэллээ.

 Энэ жилийн идээний өнгө ирэх жилийн элбэг дэлбэг байдлыг билэгддэг үндэсний уламжлал ёсоор тус компанийн хамт олон Дашчойлон хийдийн Хамба Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагуудыг  цагаан сард зориулсан хэвийн боовны үйлдвэрлэлтийн нээлтэндээ урьж, түмэн олныхоо буян хишгийг даллан, Дашчирэв, Дөрвөн уулын сан  зэрэг номнуудыг хурлаа.

Баяжуулсан орц найрлага бүхий сайхан амт, чанар, өнгө үзэмж хосолсон Түмэн насан брэндийн хэвийн боовыг гурван өөр хэмжээтэйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдэд барьж буй нь шинэлэг сайхан бүтээгдэхүүн болсон байлаа. Том болон дунд хэмжээтэй Түмэн насан хэвийн боовыг 15, 21, 25 ширхэгээр савлан урамшуулалд нь азын дөрвөн бэрхийн шагай, суурь еэвэн болон 10 ширхэгээр савласан Түмэн насан тахилын боовыг бэлэглэж байгаа юм байна.

Мөн Атар хэвийн боовыг урамшуулалтай, хямдралтай үнээр худалдаалж байгаа бөгөөд  15, 21 ширхэгээр савласан Атар хэвийн боов авсан хүн бүрт урамшуулалд Усан Могой жилийн билэгдэл  бүхий суурь еэвэнг бэлэг болгон өгч байна.Үнийн хувьд Атар хэвийн боовыг Цагаан сарын баярт зориулан 2000 төгрөгнөөс 1800 төгрөг хүртэл хямдруулсан байна. Мөн шанзтай суурь болон ком еэвэн, төрөл бүрийн зөөлөн чихэр, бүржмэл үйлдвэрлэн том суурь еэвэнгүүдийг улсын стандартад нийцсэн зориулалтын цаасан хайрцагт савлан 800-9000 төгрөгөөр худалдаалж байна. Захиалгыг 11-631955, 98111955, 98301955 утсаар авах юм байна.

Дашрамд дурьдахад 2013 оны 01-р сарын 12-ны өдөр шинэ оны анхны бөхийн барилдаан болох “Талх Чихэр ХК”-н нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 8 дахь жилдээ зохион байгуулагдана. Барилдааны үеэр Талх Чихэр компани хэвийн боовоо үйлдвэрийн үнээр, амталгаатай, урамшуулалтай худалдаалах төдийгүй азтай үзэгчид Атар хэвийн боов, Нүүдэл бууз, Атар гурил бэлэгэнд авах ажээ.






Сэтгэгдэл