MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАЧИ ХОТХОН
уншсан : 
огноо : 2012/12/26
167

Алдрай бяцхан үрсээ баярлуулахыг хүссэн эцэг эхчүүд болон залуучууддаа зориулан Талх Чихэр компанийн хамт олон 2013 оны хамгийн сэтгэл булаам  Та Чи хотхон”-ыг байгууллаа.

Энэхүү хотхон ТаЧи өвлийн өвгөн, өвлийн өвгөний сүйх тэрэг, цаа буга, сүлд мод, үлгэрийн цайз, бяцхан хатагтай ноёдын шимтэн үзэх дуртай долоон одой гэх мэт хайр булааж сэтгэл баясгасан зүйлүүдээс бүрджээ.

Талх Чихэр компанийн хамт олон 2012.12.26-ны өдөр Та Чи хотхонд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа  амтат торт бэлэглэлээ.Мөн хүүхэд багачуудын шимтэн үздэг Мазаахай, Мишээл охин болон Унагалдай зэрэг хүүхдийн нэвтрүүлгийн баатрууд хүрэлцэн ирж шинэ оноо угтацгааж дурсгалын зураг татууллаа.

Дашрамд дурьдахад Таны шинэ оны баярын ширээг чимэх Талх Чихэр компаний амтат бялууг та бүхэн 631955, 98111955дугаарын утсаар захиалах боломжтой.

 “Та Чи хотхон”-ны хаяг: СХД, 29-р хороо , Талх Чихэр компанийн урд байрлаж байна.

Та бүхэнд шинэ оны баярын мэнд хүргэе! 

Талх Чихэр ХК 











Сэтгэгдэл