MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЦЭН ӨДРӨӨР ТАЛХ ЧИХЭР КОМПАНИ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
уншсан : 
огноо : 2012/12/10
181

-       “Шашин урлагийн их цэнгүүн” –д 4000 хүн оролцов -

17 жарны “Баясгалан” хэмээх усан луу жилийн өвлийн эхэн сар буюу “Зулын-25”-ны дүйцэн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиолоо. Эл дүйцэн өдрийг тохиолдуулан “Талх чихэр” ХК TV-9 телевиз, “Зүүн хүрээ” Дашчойлин хийдтэй  хамтран  “Бөхийн өргөө”-нд “Шашин урлагийн их цэнгүүн”-ийг зохион байгуулав. “Талх чихэр” ХК  нийгмийн сайн сайхны төлөө олон үйл ажиллагаа явуулж буйн нэг нь  энэ юм. Тус компани дээрх цэнгүүнийг долоо дахь жилдээ ивээн тэтгэж буй бөгөөд эл арга хэмжээнд 4000 сүсэгтэн олон оролцлоо.

Өвлийн тэргүүн сарын шинийн 25-ны өдрийг хүндэтгэн Талх чихэр компани баяжуулсан орц бүхий өөдлөн дэвшихийн бэлгэдэл болсон “Түмэн насан” ул боов, хэрэглэгчдийн хэрэглэж дадсан “Атар” ул боовоор идээ засч бурхан багшийн их дүйцэн өдрөөр хүндэтгэл үзүүллээ. Ул боов бол эртнээс монголчуудын бурханыхаа өмнө өргөдөг хүндэтгэлийн идээний дээж байсаар ирсэн билээ.

Цэнгүүнийг “Талх чихэр” ХК- ийн Борлуулалтын албаны дарга Б. Нямхүү нээж хэлэхдээ, “Энэхүү буяны үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон та бүхнийхээ амар, амгаланг айлтгая. Энэ сайхан өдөр ном хуруулан, зул өргөн монголчуудынхаа буян заяаг тэгшитгэх үүднээс “Шашин урлагийн их цэнгүүн”-ийг манай хамт олон долоо дахь жилдээ хамтран зохион байгуулж ирлээ. “Зулын 25” буян арвижих эл өдрийг судрын ёсоор “Богд Зонхова”- ын мэндэлсэн буюу нирваан дүрийг үзүүлсэн өдөр хэмээн айлдсан байдаг. Тиймээс 600 гаруй ажиллагсадтай хамт олныхоо нэрийн өмнөөс сүсэгтэн олон  та бүхэндээ хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.

  “Зүүн хүрээ” хийдийн лам нар “Зулын-25”-ны өдөр муу бүхнийг тэвчин буян үйлдэж, зул өргөдөг хэмээн онцлон аливаа хүмүүний сэтгэлийг ариусгахын тухайд, бурханы сургааль авралын их болсон зургаан зүйл амгалан байхад зориулан ном хуран цэнгүүнийг нээсэн юм. Цэнгүүнд урлаг соёлынхон хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн.

Энэ үеэр сүсэгтэн олноос сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

Баянхонгор аймгийн иргэн Ш.Нина:

“Баянхонгор аймгаас ирж энэ цэнгүүнд оролцож байна. Өнгөрсөн жил оролцсон. “Талх чихэр” ХК,  TV-9 телевиз, “Зүүн хүрээ” Дашчойлин хийдтэй хамтран сайхан арга хэмжээг зохион байгуулах болсонд нь сүсэгтэн олон бид талархалтай байдаг. Бурханы номонд гэгээн зулын хүчийг авсан хүн бүрт зол жаргал ирдэг гэдэг учраас гэр бүлийнхээ сайн, сайхныг даатгахаар эл арга хэмжээнд оролцож байна. Сайхан арга хэмжээн зохион байгуулж буй хүмүүстээ баярлалаа”.

 БЗД ийн иргэн Д.Батсүх:

“Зулын- 25”- ны дүйцэн өдөр маш сайхан болж байна. Би сэтгэл санаагаа ариусгахын тулд жил бүр энэ арга хэмжээнд оролцдог. “Талх чихэр” компаниас өөрийн бүтээгдэхүүний дээж тахилын бооыг сүсэгтэн олонд  тараадаг нь буянтай үйл гэж боддог.  Олон түмэнд буян түгээж байгаа “Талх чихэр” компанийн хамт олонд сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе”.

СХД ийн иргэн Б.Гантулга:

“Ээж, аавыгаа энэ арга хэмжээнд оролцуулж байна. Бид гэр бүлээрээ гурав дахь жилдээ оролцож байна. Жил бүр уламжлал болгон энэхүү буяны үйлийг хийснээр хүн бүхэн ариусч, байгаль дэлхийн маань хүртэл ган зудгүй байна. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй хүмүүстээ баярлалаа”.

Ийнхүү сүсэгтэн олны сэтгэл өөдрөг байв. Хүмүүс эл өдөрт өмнөх жилүүдээсээ илүү ач холбогдол өгч байгаа нь харагдсан. “Зулын-25” буюу их дүйцэн өдрийг  буддын шашинтай улс  бүр ийнхүү тэмдэглэн өнгөрүүллээ.    






Сэтгэгдэл