MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
“ТАЛХ ЧИХЭР” ХК “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ”-ЭЭР ШАЛГАРЛАА
уншсан : 
огноо : 2012/10/29
176

Улаанбаатар хот үүсч хөгжсөний 373 жилийн ойн хүрээнд “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ийг шалгаруулах ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2012 оны А/118 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хийж гүйцэтгэсэн байна.

Тус ажлын хэсэг шалгаруулалтад оролцохоор хүсэлт ирүүлсэн 16 аж ахуйн нэгжийн бичиг баримттай танилцах, газар дээр нь очиж үнэлгээ хийх ажлыг энэ сарын 10-18 хооронд хийсэн бөгөөд  Нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд оруулсан хувь нэмэр, үйл ажиллагааны цар хүрээ , ажил үйлчилгээ нь нийтийн хүртээл болсон байдал, хотын эдийн засаг нийгмийн хөгжилд оруулсан бодит хувь нэмэр, хүн нийгэмд чиглэсэн үйл ажиллагаагаараа тэргүүлсэн “Талх Чихэр” ХК, “Монгол глобал” ХХК-г “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгаруулсан байна.

“Талх Чихэр” ХК-ийн хувьд өмнө нь 2006 онд мөн “ Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарч байсан үндэсний шилдэг үйлдвэр билээ.  Анх 1984 онд байгуулагдсан “Талх Чихэр” ХК одоо 700-д ажиллагсадтай  бөгөөд стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох “Атар”, “Мишээл”, “Ургац”, “ТАЧИ”, “Органик” зэрэг 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэн нийслэлчүүдийн өдөр тутмын хэрэгцээг тасралтгүй 28 жил хангаж ирсэн.

Үйлдвэрлэлийн шинэчлэлийг тогтмол хийж Европын холбооны хамгийн сүүлийн үеийн шинэ техник, технологийг нэвтрүүлэн хүний эрүүл мэндийг дэмжсэн, цэвэр, ногоон үйлдвэрлэлийг хэрэгжүүлж хөх тариан гурил, хүнсий хивэг, бүхэл үрийн гурил, овьёсны гурил, арвайн гурил, лууван болон олон үрийн хольц зэрэг нэмэлт түүхий эдийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түлхүү ашиглан Зохицуулах үйлчилгээтэй болон Баяжуулсан талх, нарийн боов шинээр үйлдвэрлэсэнээр хүний бие махбодид  дутагдалтай байгаа эрдэс бодис, хүнсний эслэг, амин дэмийг өдөр тутам хэрэглэж буй хүнсээр нь дамжуулан нөхөх боломжийг бүрдүүлсэн.

Мөн 150 орчим ажлын байрыг шинээр нэмэгдүүлж, Улсын төсөвт төвлөрүүлэх татвар төлөлт, ажилчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, нийгмийн халамж, хариуцлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон үр бүтээлтэй ажил хийж,  салбартаа ямагт анхдагч, тэргүүлэгч байж чаддаг тус компанийн хамт олонд баяр хүргэж, цаашид олон шинэ нэр төрлийн чанартай бүтээгдэхүүн  үйлдвэрлэж хэрэглэгчиддээ бэлэг барихыг хүсч байна.






Сэтгэгдэл