MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ШИНЭ ТАЛХ “ТА ЧИ”
уншсан : 
огноо : 2012/10/09
389

Эрүүл хүнс таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК-ийн Талхны шинэ шугамын нээлтийн үйл ажиллагаа болж баяжуулсан шинэ талх худалдаанд гарлаа. “Талх Чихэр” компани 2003 оноос эхлэн мэргэжлийн боловсон хүчнээр багаа бүрдүүлэн Талх, нарийн боов, амттаны үйлдвэрлэлийн чадавхийг дээшлүүлэх, инновацийн хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаад оршино. 

       Өнгөрөгч 2011 онд Европын Холбооны БНЧУ, Голланд, Итали, Франц болон БНХАУ-н  шилдэг фирмүүдийн нарийн боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, цахим удирдлага бүхий Uniline, Unimax хоёр урсгал шугам суурилуулж  “ТА ЧИ” болон зохицуулах үйлчилгээтэй ОРГАНИК брэндийн нарийн боовыг худалдаанд гаргаснаар  шинэ хэрэглээг бий болгож, хэрэглэгчдийн хэрэглээ, сонголтыг өөрчилж  чадсан.

Энэ онд талхны үйлдвэртээ ээлжит хөрөнгө оруулалт хийж, БНЧех улсын J4, Mopos, Topos зэрэг фирмтэй гэрээ байгуулан, “Зууван” талх үйлдвэрлэх иж бүрэн автомат ажиллагаатай урсгал шугамыг суурилуулж ашиглалтанд орууллаа. Ингэснээр баяжуулсан шинэ нэр төрлийн Луувантай, Олон үртэй, Эрдэнэшиштэй зэрэг талхыг Европын холбооны улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн хэрэглэгчиддээ нийлүүлж  байгаа нь цаг үеэ олсон хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг дэмжсэн үйл явдал гэж болж байна. Европын хэрэглэгчдийн байнгын хэрэглээ болсон чиглэсэн үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ зориулан үйлдвэрлэж байгаа “Талх Чихэр “ХК-ийн талхны шинэ шугамын нээлтийн үйл ажиллагаа болж баяжуулсан шинэ талх худалдаанд гарлаа.

      Нээлтийн үйл ажиллагаанд  ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч. Энх Амгалан, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш зэрэг албаны хүмүүс болон БНЧУ-н Үйлдвэр худалдааны дэд сайд эрхэм хүндэт ноён Милан Ховорка тэргүүтэй БНЧУ-н бизнесийн төлөөлөгчид, “J4” фирмийн удирдлагууд болон БНЧУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд ноён Вацлав Ийлек, ХБНГерман улсын “Ирекс” компанийн төлөөлөгчид зэрэг 100 гаруй зочид төлөөлөгчид  хүрэлцэн ирсэн байна.

  

       Өөрөөр хэлбэл баяжуулсан талхны найрлаганд ордог бэлэн хольцууд нь цэвэр байгалийн гаралтай хатаасан лууван, наранцэцгийн үр, маалингын үр, буурцагны буталсан үр, овьёосны нэвс, гүнжидийн үр, эрдэнэшиш, хивэг зэргийг агуулсан амин дэм, эрдэс бодис, хүнсний эслэг, төрөл бүрийн витаминуудаар баялаг байдагаараа онцлогтой бөгөөд эдгээр нэмэлт хольцуудыг тус компани  Герман улсын Ирекс компаниас авч бүтээгдэхүүндээ хийдэг байна. Эдгээр нэмэлт түүхий эдүүд  нь талх  гурилан бүтээгдэхүүнд зориулж үйлдвэрлэгдсэн ямар нэгэн нэмэлт боловсруулалт хийгдээгүй цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн үр тариа, буудайн төрлийн бүтээгдэхүүн юм. 

 Эдгээр баяжуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөрийн өие организмд шаардлагатай  төрөл бүрийн эрдэс бодис, амин дэм, хүнсний эслэгийн тодорхой хувийг нөхөн авах хүнс тэжээлийн ач холбогдолтой.  Хэдийгээр баяжуулсан бүтээгдэхүүнүүд нь ердийн бүтээгдэхүүнийг бодвол харьцангуй өндөр үнэтэй байх боловч эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүн болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Европод ийм төрлийн талх ойролцоогоор нэг евро байдаг байна.     

      “Талх Чихэр” ХК-ний үйлдвэрлэлдээ нэвтрүүлж буй энэ хөрөнгө оруулалт бол зөвхөн компанидаа зориулсан дэвшил бус Монгол айл өрх бүрийн эрүүл мэндэд оруулж буй том хөрөнгө оруулалт, эцсийн дүндээ хэрэглэгч та бидэн рүү чиглэсэн шинэчлэл билээ. 






Сэтгэгдэл