MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
БАЯЖУУЛСАН ХҮНС – ГЭЖ
уншсан : 
огноо : 2012/10/09
242

хүний эрүүл мэндэд чухал шаардлагатай тухайн бүтээгдэхүүнд агуулагддаггүй, эсвэл боловсруулалтын явцад алдагддаг амин дэм , хүчил болон бичил бодисуудыг тусгай технологиор стандартын дагуу нэмэхийг хэлнэ .

“Талх чихэр” ХК нь “Тачи” шугамыг ашиглалтанд оруулж, Олон улсын хэмжээнд шимт тэжээллэг чанар нь зөвшөөрөгдсөн хольцнуудыг ашиглан  Баяжуулсан талх үйлдвэрлэж эхэллээ.  Эдгээр нэмэлт түүхий эдүүд  нь талх  гурилан бүтээгдэхүүнд зориулж Герман улсад үйлдвэрлэгдсэн, ямар нэгэн нэмэлт боловсруулалт хийгдээгүй, цэвэр байгалийн гаралтай төрөл бүрийн үр тариа, буудайн төрлийн бүтээгдэхүүн юм.

Луувантай талх

Орц:

Буудайн  БГ-075 сортын гурил 85%. Хатаасан лууван , наранцэцгийн үр, маалингын үр , гүнжид ,  овъёосны нэвс  зэрэг түүхий эдийг гурилын жингийн 15% хүртэл хольсон баяжуулсан талх юм .

Олон үртэй талх

Энэ талхны найрлагад Буудайн гурил БГ-075, хөх тарианы гурил 85%, олон үрийн хольц 15% ордог. Олон үрийн хольц нь наранцэцгийн үр , маалингын үр , нунтагласан шар буурцаг, буудайн няцалбар, буудайн хивэг , соёолжоос бүрдсэн 

Эрдэнэшиштэй талх

Энэ талхны найрлагад орох нийт гурилын 85% нь буудайн  БГ-075 сортын гурил бөгөөд үлдсэн 15%-ийг  эзлэх эрдэнэшишийн хольц нь эрдэнэшишийн нэвс, наранцэцгийн үр, нунтагласан шар буурцаг, буудайн хивэг, гүнжид, эрдэнэшишийн ширхэгт гурилаас бүрддэг.

Эдгээр талхны жорд орсон түүхий эдүүд нь хүний биед чухал шаардлагатай ВРРСЕК төрлийн амин дэм , хүнсний эслэг, кали, кальци, төмөр, фосфор, магни, кобальт, зэс, йод, цайр, хром, никеля, фтор зэрэг эрдэс бодисууд, Омега төрлийн тосны хүчлүүдийг ихээр агуулсан.

  • Лууван нь  А аминдэмийн эх үүсвэр болдог β-каротиныг ихээр агуулдаг. А витамин нь  хүний нүдний торлогийг бэхжүүлэх ач  холбогдолтой.
  • 100 гр гүнжидийг өдөрт хэрэглэвэл кальцийн өдрийн хэрэгцээг хангадаг юм байна.
  • Мөн гүнжид, наранцэцгийн үрийг дээрх эрдэс бодисын дутагдлын үед хэрэглэхийг зөвлөдөг байна. Кальци нь ясны сийрэгжилтээс хамгаалах үндсэн бодис юм.
  • Маалингын үр нь лигнан гэдэг бодисыг агуулдаг бөгөөд энэ бодис нь хавдрын үед эсийн хуваагдлыг бууруулдаг, бөөрний үрэвслийг бууруулдаг, маалингын үр агуулсан бүтээгдэхүүнийг тогтмол  хэрэглэснээр цусан дахь холестерины хэмжээг бууруулах үйлчилгээтэй .
  • Шар буурцаг нь изофлавон агуулах ба энэ нь хүний биед орсноор фитоэстрогений эх үүсвэр болдог. Фитоэкстроген нь кальций зэрэг бичил бодисуудын шингэцийг сайжруулдаг байна
  • Хошуу тарианы  (овъёосны) нэвс нь нүүрс ус, тос, уураг, аминдэмийн агууламжийн харьцаа нь  хүний биед маш тохиромжтой байдаг. Мэдрэл, зүрх судасны системийн үйл ажиллагааг дэмжигч В төрлийн аминдэмийн агууламж ихтэй
  • Эрдэнэшиш нь бие организмыг цэвэрлэх, хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй.
  • Хивэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, бодисын солилцоог дэмжих ач холбогдолтой

Буудайн гурилыг  эдгээр  түүхий эдээр баяжүүлан гаргаж байгаа ОЛОН ҮРТЭЙ,ЛУУВАНТАЙ,ЭРДЭНЭ ШИШТЭЙ талхыг хүн өдөр тутам хэрэглэснээр  өөрийн бие организмд шаардлагатай , амин дэм , хүнсний эслэг , эрдэс бодисын тодорхой  хэсгийг нөхөж авах бүрэн боломжтой . 






Сэтгэгдэл