MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ХҮНДЭТ ДОНОРТОЙ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР
уншсан : 
огноо : 2011/06/15
151
“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт тус компанийн нийт ажилтан албан хаагчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан идэвхитэй оролцож цусаа хандивлалаа. Мөн хамт олны дундаас төрсөн “Хүндэт донор”-тоо хүндэтгэл үзүүлж,эрүүл хүнс үйлдвэрлэгч бид эрүүл байх ёстой гэдэгээ илэрхийлж байсан юм.

Дэлхийн донорын өдрөөр“Талх чихэр” ХК-иас нэгэн шинэ хүндэт донор төрсөн нь тус компанийн Талхны үйлдвэрийн ажилтан Х.Төмөрсүх байлаа.Тэрээр нийт 16,4 л цусыг бусдын эрүүл, энхийн төлөө бэлэглэсэн байна. 

/Ингээд хүндэт донор өргөмжлөл хүртсэн Х.Төмөрсүхийн сэтгэгдлийг сонслоо./

Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Хүндэт донор боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцаач!
-Миний хувьд энэ компанидаа 28 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Би хүн бүрт эрүүл хүнс үйлдвэрлэн, өглөө бүр амтай бүтээгдэхүүнээр дайлж байгаадаа сэтгэл хангалуун амьдардаг. Мөн өнөөдөр хамт олныхоо дундаас хүндэт донорын өргөмжлөл авсандаа туйлын баяртай байна. Манай хамт олон өнөөдөр 15,8л литр цус өгсөн. Харин би сүүлийн 5 жилийн хугацаанд нийтдээ 16,4 литр цусаа хандивласан.

-Та 5 жилийн хугацаанд яагаад ийм их цус өгсөн юм бэ? Эсвэл энэ их цусыг хандивлахад нууц нь юунд байна.
-Эрүүл хүнс үйлдвэрлэж байгаа хүн яаж ч бодсон эрүүл байна шүү дээ. Тиймээс хамт олонтойгоо нэгдээд эрүүл хүнсээр хүн ардаа хангахын зэрэгцээ хувь хүнийхээ үүднээс ганц ч болов хүнд амьдрал бэлэглэх зорилгоор цусаа тогтмол хандивладаг л даа.

-Өнөөдрийн үйл явдлыг та санаачилсан уу?
-Үгүй ээ. Манай “Талх чихэр” ХК-ийн удирдлага, хамт олон санаачлан хийж байгаа юм. Ер нь 27 жилийн түүхтэй “Талх чихэр”-ийн хамт олон нийгэмд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдаг. Үүнийг нэг нь энэ. Мөн сүүлийн үед бүтээгдэхүүн маань хүртэл органик болж, иргэдийнхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж боддог.