MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"МИШЭЭЛ" ЗҮССЭН ТАЛХ "ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ БРЭНД" БОЛЛОО.
уншсан : 
огноо : 2011/04/28
199
МҮХАҮТ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар хамтран  “Үндэсний шилдэг брэнд -2010” сүүлийн 10 жил шалгаруулалтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулж шилдэгүүдийг тодрууллаа.

       Хэрэглэгчдээс авсан санал асуулганд өндөр үнэлгээ авсан, чанартай, богино хугацаанд зах зээлд гарсан, зах зээлд борлуулалтаараа тэргүүлдэг, Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэсэн,  олон улсын болоод дотоодын үзэсгэлэн яармаг худалдаануудад амжиллттай оролцсон байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд энэхүү шагналыг гардуулдаг билээ.

       Дээрх шалгуур үзүүлэлтийг хангаж чадсан  “Талх чихэр” ХК-ийн “Мишээл” зүссэн талх “Үндэсний шилдэг брэнд”-р шалгарлаа. 

       “Мишээл” зүссэн талх нь 2006 оноос анх худалдаанд гарсан бөгөөд баялаг жортой, Монголын хамгийн анхны зүссэн талх юм. Мөн 2006 онд “Оны шилдэг бүтээгдэхүүн”-ээр, 2010 онд “Мишээл” хөх тарианы зүссэн талх “Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарч байсныг хэрэглэгчид андахгүй мэднэ.





Сэтгэгдэл