MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН ХАМТ ОЛНЫ УРЛАСАН "МӨРӨӨДЛИЙН ХОТХОН" ҮЗЭСГЭЛЭН
уншсан : 
огноо : 2011/06/01
195
Хүүхэд багачууд төдийгүй эцэг эхчүүдийн сонирхолыг хамгийн их татсан зүйл нь “Талх Чихэр” ХК-ийн  хамт олны урласан “Мөрөөдлийн хотхон” үзэсгэлэн байлаа
Өнгөрсөн жил Монголын хамгийн том буюу 200кг жинтэй  20метр  бялуу хийж хүүхэд багачууддаа бэлэг барьж байсан “Талх   Чихэр” ХК-ийн хамт олон  энэ жил өвөрмөц, бөгөөд сонирхолтой нэгэн бэлэг барьсан нь бид бүгдийн идэх дуртай амтат бялуу, талх,нарийн боовоор хүүхэд багачуудын Мөрөөдлийн хотхонг урласан байна.

        Хотхонд нисэх онгоц, далайн далбаат хөлөг онгоц, вагон, чамин тансаг чимэглэлтэй барби хотхон зэрэг 30-д төрлийн талх, нарийн боов, бялуугаар хийсэн бүтээлүүд тавигдсан байна. Эдгээр бүтээлийг хийхэд нийт 20 гаруй ажилчдын баг 24 цагийн хугацаанд ажилласан.

Талхан урлалыг үзэж сонирхосонХүүхэд багачуудыгшинэ нэр төрлийн амтат нарийн боовоор дайллаа. 

Үүгээрээ Талх Чихэр ХК-ийн чадварлаг ажилчид гурилаар юу хийж чаддагаа харуулсан байна.  Тэдэнд хийж чадахгүй зүйл байхгүй гэлтэй.

Мөн энэ өдөр Зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэгч Талх Чихэр ХК ЭНЭШТ, нийслэлийн  1, 3-р амаржих газруудад 06-р сарын 01-нд төрсөн эхчүүд,  хүүхүүд болон баярын өдөр ажил үүргээ гүйцэтгэж буй буянтай үйлстэн эмч, эмнэлгийн ажилчидад баярын бялуу, шинэ бүтээгдэхүүний дээжээр бэлэг барьж тэдэнд эрүүл энхийг хүслээ.

Дашрамд хэлэхэд Сүхбаатар жанжины талбайд “Талх Чихэр” ХК-ийн урласан “Мөрөөдлийн хотхон” урлангаас өөр үзэж сонирхохоор хүүхэд багачуудад  зориулан бэлдсэн үзэсгэлэн гэхээсээ илүү өөрсдийн бараагаа зарах гэсэн хувь хүн, байгууллагуудын бага хэмжээний зах нүүж ирсэн байлаа.





Сэтгэгдэл