MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
2015 ОНЫ "ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ" ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖЭЭР “ТАЛХ ЧИХЭР” ХК ШАЛГАРЛАА
уншсан : 
огноо : 2015/12/24
167

НМХГ-аас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” 10 аж ахуйн нэгжийг шалгаруулж, өнөөдөр "Нийслэлийн иргэний танхим"-д шагнал гардууллаа.

2010 оноос эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгжүүдэд шалгалт явуулж, шалгах, торгох, үйл ажиллагааг нь зогсоох гэхээсээ илүүтэйгээр тэдний алдаа дутагдлыг засч, үйл ажиллагаа жигдрүүлэхэд нь зөвлөгөө өгөх чиглэлд анхааран ажиллах болсон хэмээн МХЕГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ шагнал гардуулах үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нэн тэргүүний ажил бол хүнсний аюулгүй байдал байдаг. Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэж, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд өөрсдийн үйл ажиллагаагаа чиглүүлж буй та бүхнээрээ мэргэжлийн хяналтын байгууллага төдийгүй нийт ард түмэн бахархаж байна” гэв.

“Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч” шалгаруулах ёслолыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны шалгаруулалтад 38 аж ахуйн нэгж нэр дэвшсэн байна. Үүнээс хүнсний чанар, эко үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн шинэчлэл зэргийг харгалзан үзэж шилдэг 10 байгууллагыг шалгаруулжээ.