“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37106 дэх зочин боллоо.
Яг одоо 2 онлайн зочин.
ИННОВАЦИЙН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД:
2003 он
Тайвань, Япон улсын сахарын болон хатуу төрлийн жигнэмэг хийх урсгал шугам оруулж ирсэн.
2004 он
Европын холбооны EU улсад үйлдвэрлэсэн “Атар” талх үйлдвэрлэх компьютерийн удирдлага бүхий урсгал шугамыг ашиглалтад оруулав.
2005 он
Европын холбооны EU улсад үйлдвэрлэсэн зууван болон дөрвөлжин хэлбэрийн төрөл бүрийн талх үйлдвэрлэх компьютерийн удирдлага бүхий автомат хоёр шугамыг суурилуулсан.
2006 он
Голланд улсад үйлдвэрлэсэн талхыг зүсэх, уутлах, боох бүрэн автомат ажиллагаатай шинэ тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар Монголд анх удаа зориулалтын машинаар зүсч, савлаж гарган зүссэн талхны цоо шинэ хэрэглээг бий болгосон.
2008 он
“Милл хаус” гурилын үйлдвэрээс ”Атар” гурилыг үйлдвэрээс нь шуудайгүйгээр тээвэрлэх тусгай зориулалтын 20 тн даацтай тээврийн хэрэгслийг Герман, Украйн улсад захиалгаар хийлгэж ашиглалтанд оруулав.