“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37106 дэх зочин боллоо.
Яг одоо 2 онлайн зочин.
Монгол түмнийхээ хөгжил дэвшилд, хийж бүтээхийн их үйлсэд хичээн, тасралтгүй 27 жил хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа “Талх Чихэр” Хувьцаат компанийн хамт олон хэрэглэгч та бүхэн болоод хамтран ажилладаг байгууллага, харилцагч нартаа гүн талархал илэрхийлье!
Манай хамт олон цаг үеэ даган дэлхийн техник технолoгийн дэвшлийг үйлдвэртээ бүрэн хэрэгжүүлэх зорилт тавин хүнсний аюулгүй байдлыг хангаж, чанарыг эрхэм болгосноор харилцагч, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж яваа гэдэгтээ итгэлтэй байна.
Үндэсний ууган үйлдвэрлэгчдийн нэг “Талх Чихэр” ХК 2003 оноос техникийн шинэчлэлийг хийж мэргэжлийн боловсон хүчнээр багаа бүрдүүлэн талх, талхан бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлснээс гадна орц, найрлага, амт, чанарт өвөрмөц шинэчлэл хийн салбартаа анхдагч болсондоо баяртай байна.
Монгол Улсын хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн дээшлэн дэвжиж ЭРҮҮЛ ХҮНС ТАНЫ СОНГОЛТ уриагаа бүрэн хэрэгжүүлж олон түмэндээ чанартай, баталгаат хүнсээрээ өглөө бүхэн бэлэг барин ажиллах болно.
| Хүндэтгэсэн, Гүйцэтгэх захирал |
![]() |
Х.Батцоож |
