“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
27081 дэх зочин боллоо.
Яг одоо 1 онлайн зочин.
Эрхэм зорилго: Орчин үеийн дэвшилтэд технологиор хүнсний аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүнийг цэвэр үйлдвэрлэлтийн зарчимаар үйлдвэрлэн, шинэ хэрэглээг бий болгож хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах

Талх Чихрийн комбинат нэртэйгээр 1984 онд ЗХУ-ын техник, эдийн засгийн туслалцаатайгаар ашиглалтад орж улмаар 1999 онд хувьчлагдсан Талх Чихэр ХК болон зохион байгуулагдсан. Өдгөө 27 дахь жилдээ 500 гаруй ажиллагсадтай 60 гаруй нэр төрлийн талх, нарийн боов, бялуу, чихрийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын тэргүүлэгч, ууган хүнсний үйлдвэр юм.
Манай компани 2003 оноос инновацийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг цаг алдалгүй судлаж, нэвтрүүлж чаддаг тул салбартаа ямагт анхдагч, шинийг санаачлагч нь байж, бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, шинэ хэрэглээг бий болгож байдаг.
Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг судалсны үндсэн дээр талх, нарийн боовны нэр, төрөл, хэлбэр хэмжээнээс гадна хэрэглээг өөрчилөн, жор, орц найрлагыг байгалийн гаралтай, амин дэмээр баялаг нэмэлт түүхий эдээр баяжуулан эрүүл мэндэд ашиг тустай, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэж эхэллээ.
НАРИЙН БООВНЫ ҮЙЛДВЭР
Нарийн боовны үйлдвэрийн 3 цехэд нийт 100 орчим ажилтан, ажиллагсад ажилан 60-д нэр төрлийн нарийн боов, бялуу, чихэр, зөөлөн чихрийн цуглуулга үйлдвэрлэх боломж бүрдлээ.
Өнөө үед хэрэглэгчдийн хэрэглээ, сонголт өөрчлөгдөж эрүүл мэндэд тустай, эрүүл хүнсний бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ нэмэгдсэнтэй холбогдуулан тус компани Нарийн боовны үйлдвэрээ 2010 онд 4 гаруй тэрбум төгрөгөөр үйлдвэрлэлийн орчин, техник, технологийг иж бүрэн шинэчилж салбартаа тэргүүлэгч Европын холбооны EU БНЧУ, Голланд, Итали мөн БНХАУ нарийн боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, компьютерийн удирдлага бүхий хоёр урсгал шугам суурилууллaa.
ШИНЭЧЛЭЛИЙН ҮР ДҮНД
Бүтээгдэхүүний чанарт эрс өөрчлөлт гарч жор, орцыг нь цахим тоног төхөөрөмжөөр хянаж байгаа хувь хүнээс хамааран технологийн болон чанарын гологдол үйлдвэрлэлд гарахгүй болов.
Инженер техникийн ажилчид, технологийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтад хамруулж, үе удам дамжин сурган ажиллуулдаг тул идэвхи санаачилга, өөрийгөө дайчлах чадвар нь дээшилж хамгийн сүүлийн үеийн дэлхийн шилдэг тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэн техник, технологийн дэвшилд сэтгэл хангалуун, тогтвор суурьшилтай ажиллаж байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн горимд тавих хяналт нь компьютерийн хяналтад байдаг тул бүтээгдэхүүний гарц нь тогтмол, бүтээмж өндөр байдгаараа давуу талтай.
Иймд энэхүү шинэчлэл нь зөвхөн тус компанид хийсэн шинэчлэл бус харин өглөө бүр, эрүүл, баталгаат, амт чанар сайтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэглэгч Тань руу чиглэсэн шинэчлэл юм.