“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
27081 дэх зочин боллоо.
Яг одоо 1 онлайн зочин.
Зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн нь та болоод таны гэр бүлд зайлшгүй хэрэгцээтэй эрдэс бодис амин дэм, хүнсний эслэгээр баялаг, уургийн агууламж өндөртэй байдаг.
"Соёолж" нарийн боов нь сахаргүй тул чихрийн шижин, диатизтэй хүмүүс хэрэглэхэд хамгийн тохиромжтой шинэ бүтээгдэхүүн юм. Найрлагандаа хөх тарианы соёолж, наранцэцгийн үр, маалинга, хошуу тарианы нэвс, гүнжидийн үр зэрэг олон төрлийн үр агуулдаг тул төмөр, магни зэрэг эрдэс бодис, амин дэмээр баялаг, өвөрмөц, тааламжтай үнэр, амттай, хүний биед эерэг нөлөө үзүүлэх өндөр чанартай бүтээгдэхүүн юм.
Хөх тариаг соёолуулснаар түүнд агуулагдах ашиг, шимт бодисууд 4-5 дахин ихэсдэг тул хүний бодисын солилцоо, цусны эргэлт, дархлаа, арьс, үсний бүтцийг сайжруулж, тайвшируулах үйлчилээтэй тул бага насны хүүхэд, хөгшид, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, оюуны болон биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүс хэрэглэхэд ашиг тустай.
Амьдралын зөв хэвшилд Алхам алхамаар...