“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37104 дэх зочин боллоо.
Яг одоо 2 онлайн зочин.
Хүний эрүүл энх, урт удаан наслах гол зүйл бол эрүүл хүнс сонгон, зөв зохистой хооллох явдал юм. Тухайлбал: Илүүдэл жинтэй хүмүүс хорт хавдар тусах магадлал өндөр байдаг байна. Учир нь өнөөдөр дэлхийд хорт хавдар тусч байгаа хүмүүсийн гуравны хоёр нь амьдралын /хооллолтын/ буруу хэвшил, чанаргүй хоол, хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдэлтэй болох нь нотлогдсон байдаг.
Иймд органик хүнс буюу зохицуулах үйлчилгээтэй хүнс сонгон хэрэглэх нь хэрэглэгч таны зөв сонголт юм.
Илүүдэл жингээ хасах энгийн жишээ бол зохицуулах үйлчилгээтэй хүнс болох Хөх тарианы мөөхий хэрэглэх явдал юм. Уг бүтээгдэхүүний найрлаганд орсон хөх тарианы гурил, Атар гурил БГ-115 /2-р гурил/ нь уураг, В болон Е төрлийн аминдэм, магни, цайр, фосфор, төмөр, селен зэрэг эрдэс бодисын эх үүсвэр болдог бөгөөд хүнсний эслэгийн агууламж өндөр, илчлэг багатай тул ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй тул илүүдэл жинг бууруулна.
Мөн хөхүүл эхчүүд тогтмол хэрэглэвэл хөхөнд сүү оруулах, жин нэмж, таргалахаас сэргийлдэг давуу талтай бүтээгдэхүүн юм.