“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37104 дэх зочин боллоо.
Яг одоо 2 онлайн зочин.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр хүний эрүүл мэндийн дийлэнх буюу 50 гаруй хувь нь эрүүл, зөв хооллолтоос шалтгаалдаг нь тогтоогдсон байдаг.
Иймд зохицуулах үйлчилгээтэй хүнс сонгон, өдөр тутам хэрэглэх зайлшүй шаардлага гарч байна. Үүний нэг жишээ нь бүхэл үрийн гурил болон түүгээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэрэглэх явдал юм.
Бүхэл үрийн гурил нь витамин В, С, Е, кальци, төмөр болон селенийн төрлийн олон эрдэс бодисын хамгийн сайн эх үүсвэр бөгөөд цөсний сувгийг цэвэрлэх, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, цусны баяжилтыг сайжруулах, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, холестериныг бууруулах, хавдар, чихрийн шижин өвчний идэвхижилтийг бууруулах зэрэг ач холбогдолтой, эмчилгээ, сувилалын шинж чанартай бүтээгдэхүүн юм.
"АТАР" бүхэл үрийн боов нь зуун хувь "Милл Хаус" ХХК-н ногоон бар кодтой Органик хүнс болох "ОРГАНИК АТАР" нэрийн бүхэл үрийн гурилаар үйлдвэрлэсэн, зохицуулах үйлчилгээтэй, МҮХАҮТ-ийн "Органик бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл"- өөс олгодог Байгаль, унаган төрхөе хадгалсан "Экологийн органик цэвэр бүтээгдэхүүн"-нд олгодог ногоон шошго - ногоон зураасан код хэрэглэх эрхийг гурилан бүтээгдэхүүнээс анх удаа авсан бүтээгдэхүүн юм. "АТАР" бүхэл үрийн боов нь хоолонд хачир болгон хэрэглэхэд тохиромжтой бөгөөд байгаль орчинд ээлтэй зориулалтын цаасан уутанд савлагдан худалдаалагдаж байна.