“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37104 дэх зочин боллоо.
Яг одоо 2 онлайн зочин.
Эртний Египтэд манай эринээс 2500 жилийн өмнөөс зөгийн аж ахуй хөгжиж эхэлсэн хэмээн судлаачид үздэг. 1кг бал цуглуулахын тулд Зөгий Дэлхийн бөмбөрцгийг 9 удаа тойрох хэмжээний замыг туулж, 10 сая цэцгийн шимийг цуглуулах шаардлагатай байдаг ба 1кг нь 2940 ккал хүрэх тун өндөр илчлэгтэй, тэжээлийн болон биологийн үнэт чанар өндөр байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн юм. Найрлаганд нь глюкоз, фруктозоос гадна төрөл бүрийн витамин, зэс, төмөр, кальци, магни зэрэг 60 гаруй төрлийн эрдэс бодис, амин хүчил агуулагддаг.
Зөгийн бал нь өөх тос, давс, холестрин агуулдаггүй тул хүний бие махбодид бүрэн шингэн, ходоодны үйл ажиллагааг дэмжиж, цусны бүтэц, биеийн дархлааг сайжруулах төдийгүй элэг цөсний үрэвсэл, цус багадалт, ханиад, халдваргүйжүүлэлт, судас бүдүүрэх, толгой өвдөх, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, ходоодны үрэвсэл болон жирэмсэн үед эмчилгээ, сувилалын зориулалтаар өргөн хэрэглэдэг зохицуулах үйлчилгээтэй хүнс юм.
"Зөгийн балтай" мөөхийнөөс өдөрт5-6 ширхэгийг идсэнээр хоногт шаардлагатай /30-40гр/ зөгийн балны хэрэгцээгээ хангах боломжтой.