“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37104 дэх зочин боллоо.
Яг одоо 2 онлайн зочин.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн дүгнэлтээр хүний эрүүл мэндийн дийлэнх буюу 50 гаруй хувь нь Эрүүл, зөв хооллолтоос шалтгаалдаг нь тогтоогдсон байдаг.
Иймд зохицуулах үйлчилгээтэй хүнс сонгон, өдөр тутам хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байна. Үүний нэг жишээ нь "Хүнсний хивэг" хэрэглэх явдал юм.
Үр тарианы бүрхүүл хэсгийг "Хүнсний хивэг" гэх бөгөөд төрөл бүрийн амин дэмээр баялаг төдийгүй түүний гол үнэт чанар нь "Хүнсний эслэг" их хэмжээгээр агуулдаг учраас
Зохицуулах үйлчилгээтэй хүнсэнд тооцогддог. "Хүнсний эслэг"-ийн анагаах чанар:
- Бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх бөгөөд гэдэсний ханыг цочроон, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлж, өтгөн хаталтын эсрэг үйлчилгээ үзүүлдэг Гэдэсний хөдөлгүүр юм.
- Илчлэг багатай, өлсөх мэдрэмжийг бууруулдаг тул хэт таргалалтыг зогсоож, илүүдэл жинг багасгана.
- Цөсний хүчлийг багасгах, цөс чулуужихаас урьдчилан сэргийлнэ.
- Гэдэснээс сахарын шимэгдэлтийг бууруулснаар цусан дахь сахарын түвшинг бууруулдаг.
- Шүд хорхойтохоос сэргийлж, бэхжүүлнэ
- Биологийн идэвхитэй болон хорт бодисыг өөртөө татдаг. Тухайлбал: Хүнсний эслэгийн хорт бодис татах чанарыг үндэслэн Чернобылийн атомын цахилгаан станцын осолд өртсөн хүмүүст хэрэглэхэд цацраг идэвхит бодисын хэмжээ багассан нь тогтоогдсон байдаг.