“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37103 дэх зочин боллоо.
Яг одоо 1 онлайн зочин.
Хүнсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК саяхан Нарийн боовны шинэ үйлдвэрийн нээлтээ хийж 30-аад нэр төрлийн нарийн боов үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна. Эдгээрээс 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нь зохицуулах үйлчилгээтэй хүнс байна.
МҮХАҮТ-ийн “Органик бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл”- өөс олгодог Байгаль, унаган төрхөө хадгалсан “Экологийн органик цэвэр бүтээгдэхүүн” Монгол брэндийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд үйлдвэрлэн гаргаж, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын экспорт, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, шинэ чадавхи бий болгон хэрэгжүүлсэн хэмээн “ТАЛХ ЧИХЭР” ХК-ийн Бүхэл үрийн гурилаар үйлдвэрлэсэн “АТАР”боов ногоон шошго-ногоон зураасан код хэрэглэх эрхийг гурилан бүтээгдэхүүнээс анх удаа авлаа.
“Атар” бүхэл үрийн боов нь 100% “Милл Хаус” ХХК-н ногоон бар кодтой Органик хүнс болох Бүхэл үрийн гурилаар үйлдвэрлэсэн, зохицуулах үйлчилгээтэй хүнс юм. Өөрөөр хэлбэл Бүхэл үрийн гурил нь кальци, төмөр болон Селенийн төрлийн олон эрдэс бодисын хамгийн сайн эх үүсвэр байдаг бөгөөд цөсний сувгийг цэвэрлэх, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, цусны баяжилтыг сайжруулах, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, холестериныг бууруулах, хавдар, чихрийн шижин өвчний идэвхижилтийг бууруулах зэрэг ач холбогдолтой, эмчилгээ, сувилалын шинж чанартай бүтээгдэхүүн юм.
Дээрх бүтээгдэхүүнүүдийн шинж чанар, хүний биед үзүүлж буй эрүүлжүүлэх, эмчилгээ сувилалын үйлчилгээнд чухал ач холбогдол өгч Хэрэглэгчидэд хэрэглээний боловсрол олгох, эрүүл зөв хооллолт, хэрэглээг хэвшүүлж, эрүүл мэндийг дэмжих зорилгоор ХХААХҮЯам, МҮХАҮТанхим, “Хүнсчидийн холбоо”, ШУТИС-н ХИБС, “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн”, НҮҮХэлтэс, “Хүнсний коллеж”, “Талх Чихэр” ХК, “Милл хаус” ХХК-д хамтран “Эрүүл хүнс – Таны сонголт” аяныг 2011 оны 04-р сарын 25-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд зохион байгуулах гэж байна.
Энэхүү аян нь Монгол хүний хүнсний хэрэглээний дийлэнх хувийг эзэлж буй гурилан бүтээгдэхүүнээс гадна, эрдэс бодис амин дэмээр баялаг хөх тариан гурил, бүхэл үр, 2-р гурил, хүнсний хивэг, хошуу тариа зэрэг үр тариан бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнээс хүний биед зайлшгүй шаардлагатай шим тэжээлт бодисуудыг хэрхэн авах, амьдралын зөв хэвшлийн талаар мэдээлэл өгөх ач холбогдолтой.
Мөн Аяны хүрээнд Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн Хэрэглэгчидийг мэдээлэл /зохицуулах үйлчилгээтэй хүнс, эрүүл зөв хоололт, зөв хэрэглээ гэж юу вэ?/-ээр хангах, төрсөн болон хөхүүл эхчүүд, эмэгтэйчүүд, албан байгууллагын болон үйлчилгээний ажилчид зэрэг бүх давхаргын хүмүүст бүтээгдэхүүний амталгаа явуулах, ач холбогдлыг танилцуулах, “Зохицуулах үйлчилгээтэй хүнс” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм байна.