“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37103 дэх зочин боллоо.
Яг одоо 1 онлайн зочин.
МҮХАҮТ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар хамтран “Үндэсний шилдэг брэнд -2010” сүүлийн 10 жил шалгаруулалтыг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулж шилдэгүүдийг тодрууллаа.
Хэрэглэгчдээс авсан санал асуулганд өндөр үнэлгээ авсан, чанартай, богино хугацаанд зах зээлд гарсан, зах зээлд борлуулалтаараа тэргүүлдэг, Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэсэн, олон улсын болоод дотоодын үзэсгэлэн яармаг худалдаануудад амжиллттай оролцсон байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээнд энэхүү шагналыг гардуулдаг билээ.
Дээрх шалгуур үзүүлэлтийг хангаж чадсан “Талх чихэр” ХК-ийн “Мишээл” зүссэн талх “Үндэсний шилдэг брэнд”-р шалгарлаа.
“Мишээл” зүссэн талх нь 2006 оноос анх худалдаанд гарсан бөгөөд баялаг жортой, Монголын хамгийн анхны зүссэн талх юм. Мөн 2006 онд “Оны шилдэг бүтээгдэхүүн”-ээр, 2010 онд “Мишээл” хөх тарианы зүссэн талх “Эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн”-ээр тус тус шалгарч байсныг хэрэглэгчид андахгүй мэднэ.