“Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” уриан дор Дэлхийн цусны донорын өдрийг энэ сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлсэн. “Талх Чихэр” ХК-ийн санаачлагаар Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон “Монголын улаан загалмайн нийгэмлэг” хамтран “Хариу нэхээгүй тус” өдөрлөгийг “Талх Чихэр” ХК дээр зохион байгууллаа.
Энд дарж Flash player - г суулгана уу!
Та гурилан бүтээгдэхүүн сонгохдоо юуг нь илүү анхаардаг вэ?
37103 дэх зочин боллоо.
Яг одоо 1 онлайн зочин.
Хүнс үйлдвэрлэлийн салбарын бодлого, эрүүл зохистой хооллолтод тулгуурлаж "Шинэ зууны" гэх тодотголтой ЗОХИЦУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХҮНС /functional food/ гэсэн ойлголт буй болж, энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд тэргүүлж байна.
|
Бүхэл үрийн гурил нь кальци, төмөр болон селенийн эх үүсвэр бөгөөд цөсний сувгийг цэвэрлэх, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулах, илүүдэл хорт бодисыг гадагшлуулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, холестериныг бууруулах, хавдар, чихрийн шижин өвчний идэвхижилтийг бууруулах зэрэг эмчилгээ, сувиллын шинж чанартай бүтээгдэхүүн юм. |
|
Цэвэр зөгийн баланд хүний бие махбодид ашигтай олон бодис байдаг. Зөгийн баланд агуулагдах фитонцид хэмээх тустай бодис нь нян устгахаас гадна, хоолойны ангина, буйлны үрэвсэл, яр шарх, арьсны өвчнийг анагаахад тустай. |
|
Төрөл бүрийн эрдэс бодис, хүнсний эслэг болон Е, РР, В-гийн төрлийн амин дэмүүдийн агууламж ихтэй, илчлэг багатай тул бүдүүн гэдэсний булчингийн үйл ажиллагааг сайжруулан, хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. |
|
АРВАЙ Арвайд агуулагдах ашигтай олон бодис нь хүний цусан дахь холестрины хэмжээг багасгах ба аминдэм Е-ийн нэг төрөл болох Токотриенол нь элэгний үйл ажиллагааны явцад цусанд их хэмжээний холестрин үүсэхээс урьдчилан сэргийлдэг. |
|
ХОШУУ ТАРИА /ОВЪЁОС/ Уураг, тос, эслэг эдээр хамгийн баялаг, цардуул багатай үр тарианы таримал юм. Аяга хошуу тарианы бүтээгдэхүүнээр насанд хүрсэн хүний өдрийн хэрэгцээт уургийн 29 хувийг хангах боломжтой. Мөн хошуу тарианы бүтээгдэхүүнийг хүнс хоолондоо байнга хэрэглэсээр түүний найрлага дахь марганц нь яс сийрэгжих өвчнөөс, исэлдэлтийн эсрэг бодисууд нь хавдар үүсэхээс сэргийлдэг. |
БҮХЭЛ ҮРИЙН ГУРИЛ
ЦЭВЭР ЗӨГИЙН БАЛ
ХҮНСНИЙ ХИВЭГ