“Талх Чихэр” ХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж өнгөрлөө.

Видео

2018/05/03 |

Талх Чихэр ХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 250 гаруй хувьцаа эзэмшигчид оролцон зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Хурлаар компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд ТУЗ-с өгсөн дүгнэлтийг батлах,2018 оны зорилт төлөвлөгөөг батлах,ТУЗ-ийн гишүүдийг сонгох,2018 оны ТУЗ-ийн төсвийг батлах,ногдол ашгийг нэгж хувьцаанд 170 төгрөгөөр хуваарилах асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар санал сэтгэгдлээ солилцож компанийн үйл ажиллагаа төлөвлөгөөнд оруулахаар шийдлээ.

Хувьцаа эзэмшигчдийн зүгээскомпанийн үйл ажиллагаа, өнгө төрх, цаашид хийх ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.