Д.Пүрэвжав үйлдвэртэй танилцлаа

Видео

2018/08/20 |

Талх Чихэр ХК-ны анхны удирдлагуудын нэг ноён Л.Пүрэвжав гэр бүлийн хамт өөрийн ажиллаж байсан үйлдвэртээ ирж нэг өдрийг өнгөрүүллээ. Л.Пүрэвжав нь Талх Чихэр ХК-д 30-аад жил удирдах албан тушаалд ажиллаж компаний хөгжилт цэцэглэлтийн үндсийг тавьсан гавьяатнуудын нэг юм.

Тэрээр ач зээ,үр хүүхдүүддээ өөрийн ажиллаж байсан үйлдвэрээ танилцуулж тэдний хэрэглэдэг бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэгдэж,хичнээн хүний хүч хөдөлмөрөөр бүтдэгийг нүдээр үзүүлж анхны мэдэгдэхүүнийг олгосон юм.
Үйлдвэр дээрээ дахин ирсэн Л.Пүрэвжав өндөр сэтгэгдэлтэй байсан бөгөөд үйлдвэр нь өөрийн байсан үеэс хэд дахин илүү болсныг харах сайхан байгаагаа мөн бидэнд дуулгасан юм.

#Талх #Чихэр #ЭрүүлХүнс